Нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчино
- Нийтийн тээврийн хэрэгслүүдийг авто замын нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчдог болгох аж.
Нийтийн тээврийн хэрэгслүүдийг авто замын нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчдог болгох аж. Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Замын цагдаагийн газар, нийслэлийн Нийтийн тээврийн газар, Авто замын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд Энхтайвны өргөн чөлөөгөөр тодорхой цагуудад зорчих зөвшөөрөл өгөх юм. Энэ талаар хотын дарга Г.Мөнхбаяр холбогдох газруудад үүрэг өгчээ. Мөн нийслэлийн Нийтийн тээврийн газар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлгөөн зохион байгуулах, жолооч нарын сахилга хариуцлага, ур чадварыг дээшлүүлэх сургалт явуулах даалгаврыг өгөв.
Улс төрийн тойм сонин