Д.Хаянхярваа гишүүн арай дэндэж байна аа
2012.01.11

Д.Хаянхярваа гишүүн арай дэндэж байна аа

ТОВЧХОН
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа сэргэлэн нь дэндсэн хүн юмаа. Тэрбээр Дархан-Уул аймгийн иргэдийг парламентад төлөөлсөн элч нь. Энэ үүргээ сүрхий биелүүлж яваа зайтай эр. Тэрбээр Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаагийн хувьд 2012 оны төсөвт Дархан-Уул аймагтаа их хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгуулж дөнгөжээ. 21 аймаг дотроос Дархан-Уулд аймагт энэ жил хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ хамаагүй илүү төдийгүй улсдаа тэргүүлж байна. АН-ын лидер гишүүний нэг Н.Батбаяр түүнийг үнэхээр сайн менежер гэж чуулганы хуралдаан дээр үнэлж байсан нь бодиттой л магтаал байж. Д.Хаянхярваа ийм тийм зүйл хийлээ гэж  хэвлэлээр яриад тайлбарлаад, пиардаад явдаггүй ч цаагуураа лоббиг жинхэнэ хийж чаддаг бололтой. Тэрбээр ярихаасаа хийхийг илүүд үздэг зарчимтай юм гэнэ лээ. Тойргийн нь сонгогчид түүнийг бага ярьдаг гэдэг ч байж мэднэ. Гэвч чимээгүй сууж байгаад   ажлаа урагшлуулаад байдаг нэгэн аж. Төсвийн тухай хуульд томоохон шинэчлэл орлоо. Эдийн засгийн тулгуур хуульд шинэчлэл хийх ажлыг Төсвийн байнгын хорооны дарга чиглүүлэн ажилласан. Төсвийн тухай хууль, Төсвийн удирдлага санхүүжилтийн тухай хуулийг нэгтгэн шинэчилсэн найруулга хийж баталснаар санхүүгийн тодорхой эрх мэдлийг аймаг, орон нутагт нь шилжүүлж байгаа юм. Тэр хэрээр нь хариуцлагыг ч чангатгаж байна.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.