Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулахад иргэд оролцоно
2012.01.11

Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулахад иргэд оролцоно

Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулахад иргэд оролцоно
ТОВЧХОН
  • Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий төлөөлөгчийг иргэд дундаасаа сонгон ажиллуулж болох тухай заасан нь маш чухал заалт болсон.
-Манай нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон компани байдаг. Тэдний ихэнх нь олборлолт явуулсан газраа нөхөн сэргээхдээ шилжүүлэн ургах магадлал муу зулзаган модыг, эсвэл хатаж үхсэн мод их суулгаж хүний нүд хуурах юм. Ер нь уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд иргэд хэрхэн хяналт тавих вэ?

Сэлэнгэ аймгийн иргэн Д.Сувдаа

-Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий төлөөлөгчийг иргэд дундаасаа сонгон ажиллуулж болох тухай заасан нь маш чухал заалт болсон.  Таны  оршин  суудаг газар нутагт ажилладаг уул уурхайн компанийн үйл ажиллагаанд хяналт тавих төлөөлөгчийг багийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас томилон ажиллуулж, сар бүр эсвэл улирал тутам гэх зэргээр тогтмол  хугацаанд тэдний мэдээллийг багийн ИТХ-аараа хэлэлцэж байх хэрэгтэй. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулахад иргэд оролцох шаардлагатай.

Хүний эрх, хөгжил төвийн дэргэдэх Нийтийн эрх ашгийн клиник

Эх сурвалж
Зууны мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.