Газрын тосны үнэ өсөж байна
- Олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ бага багаар өсөх хандлага ажиглагджээ. Тухайлбал, "Брэнт" маркийн газрын тосны үнэ 0.5 хувиар өсөж, нэг баррель нь 113.34 ам.доллар болжээ.
Олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ бага багаар өсөх хандлага ажиглагджээ. Тухайлбал, "Брэнт" маркийн газрын тосны үнэ 0.5 хувиар өсөж, нэг баррель нь 113.34 ам.доллар болжээ. Мөн "ҮТГ' маркийн газрын тосны үнэ 0.36 хувиар нэмэгдэж, 101.93 ам.долларт хүрсэн байна. Сүүлийн үед тогтвортой байсан газрын тосны үнэ ийнхүү аажмаар нэмэгдэж буй талаар олон улсын томоохон хэвлэлүүд газрын тос гол нийлүүлэгч орон болох Ираны дотоод асуудалтай холбон тайлбарлаж байгаа аж. Ираны цөмийн асуудал олон улсын төвшинд өдөр ирэх бүр хурцдаж байгаа билээ. Харин энэ нь газрын тосны үнэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа хэмээн мэргэжилтнүүд ч тайлбарлажээ.
Өнөөдөр сонин