Нөөцийн махыг зах зээлийн үнээс 2000 төгрөгөөр хямдаар худалдаалахаар болжээ
2012.01.09

Нөөцийн махыг зах зээлийн үнээс 2000 төгрөгөөр хямдаар худалдаалахаар болжээ

Нөөцийн махыг зах зээлийн үнээс 2000 төгрөгөөр хямдаар худалдаалахаар болжээ
ТОВЧХОН
  • Нөөцийн махыг энэ сарын 15-ны ням гаригаас эхлэн худалодаанд гархаар болжээ.

Нөөцийн махыг энэ сарын 15-ны ням гаригаас эхлэн худалдаанд гаргахаар болжээ. Нөөцийн махыг нийслэлийн дүүрэг бүрийн тус бүр хоёр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрээр худалдаалах юм байна. Шатахууны үнэ өссөний улмаас махны үнэ нэмэгдсэнийг хязгаарлах үүднээс нөөцийн махыг одоо худалдаалагдаж байгаа үнээс 2000 төгрөгөөр хямд үнээр худалдаах юм байна. Нийслэлийн төсвөөс энэ жил 6,8  тэрбум төгрөгийн өртөг бүхий 12 мянган тонн мах нөөцөлжээ. Одоо хүнсний захууд дахь махны ханш үхрийн ястай мах 5200 төгрөг, хонины ястай мах 4100 төгрөг, ямааны мах 3900 төгрөг байгаа юм.

Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.