Оюутнуудад үндэсний тэтгэмжийг энэ сараас  олгож эхэлнэ
2012.01.09

Оюутнуудад үндэсний тэтгэмжийг энэ сараас олгож эхэлнэ

Оюутнуудад үндэсний тэтгэмжийг энэ сараас олгож эхэлнэ
ТОВЧХОН
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын баасан гарагийн чуулганаар хэлэлцэн дэмжлээ.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын баасан гарагийн чуулганаар хэлэлцэн дэмжлээ.

Засгийн газраас Дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хуулиар батлагдсан сургалтын төрийн сангийн хөрөнгийн эх үүсвэр, зарцуулах арга хэмжээний төрөл, зарим чиг үүргийг өргөтгөж, сангийн хөрөнгийг сургалтын төлбөрийн зээл олгох, сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж үзүүлэх, төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын тогтмол зардал, шаардлагад нийцүүлэн сонгон шалгаруулсан төсөл, хөтөлбөр, дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн мэргэжил дээшлүүлэх, давтан сургах зардлыг тус тус санхүүжүүлэх тухай асуудлыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хууль хэрэгжих боломжийг бүрдүүлэх үүднээс хуулийн төслийг боловсруулжээ.

Хэлэлцүүлгийн шатанд дээд боловсролын чанар муу байгаа учраас иргэд өндөр өртгөөр хүүхдээ гадаадад сургаж байна.Оюутнууд тэтгэлэгтэй болж байгаа. Тэтгэлгийг хэзээнээс олгож эхлэх, өнөөдрийн байдлаар их, дээд сургуулийн тоо хэд болсон, оюутны төлбөр цаашид буурах уу гэсэн асуудлыг гишүүд хөндөж байв. БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр өгсөн тайлбартаа, үндэсний болон урамшуулалт гэсэн хоёр тэтгэмжийг оюутнуудад олгохоор байгаа. Үндэсний тэтгэмжийг хууль батлагдсаны дараа Засгийн газрын журам гарч, нэг сардаа багтаан олгоно. Одоо 94 их, дээд сургуульд 150 мянган оюутан суралцаж байна. Оюутны сургалтын төлбөр буурах тухай асуудал байхгүй. Харин сургалтын чанар, орчин, нөхцлийг сайжруулах чиглэлээр ажиллана гэлээ.

Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.