Мексикт дэлхийн хамгийн өндөр гүүр сүндэрлэв
2012.01.07

Мексикт дэлхийн хамгийн өндөр гүүр сүндэрлэв

Мексикт дэлхийн хамгийн өндөр гүүр сүндэрлэв
ТОВЧХОН
  • Мексикийн баруун хэсэгт дэлхийн хамгийн өндөр гүүрийг ашиглалтанд орууллаа.
  • Гүүр барих ажилд нийтдээ 2,180 тэрбум песо буюу 161,5 сая ам.доллар зарцуулсан ба 2008 оны хоёрдугаар сараас хойш барьж эхэлжээ.

Мексикийн баруун хэсэгт дэлхийн хамгийн өндөр гүүрийг ашиглалтанд орууллаа. Энэ гүүр Дуранго болон Синалоа мужуудыг холбох юм байна. Дээд амжилт тогтоогоод байгаа энэ гүүр “Чөтгөрийн нурууны яс” гэх алдарт хавцлын дээгүүр өнгөрдөг бөгөөд 1124 метрийн урттай, харин өргөн нь бараг 20 метрт хүрэх юм. Харин хавцал дээрх өндөр нь 402 метрт хүрэх ажээ. Энэ гүүр дөрвөн урсгалтай юм байна.

Гүүрийн нээлтэнд тус улсын ерөнхийлөгч Филиппе Кальдерон оролцсон бөгөөд Гиннесийн амжилтын номын  мэргэжилтнүүд байгууламжийг дэлхий дээрх хамгийн өндөр гэдгийг хүлээн зөвшөөрсөн талаар мэдэгджээ. Гүүр барих ажилд нийтдээ 2,180 тэрбум песо буюу 161,5 сая ам.доллар зарцуулсан ба 2008 оны хоёрдугаар сараас хойш барьж эхэлжээ.

Нийтлэлч
Т.Бүрэн
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.