Газрын тосны үйлдвэр байгуулах тухай тогтоолыг баталлаа
2012.01.05

Газрын тосны үйлдвэр байгуулах тухай тогтоолыг баталлаа

Газрын тосны үйлдвэр байгуулах тухай тогтоолыг баталлаа
ТОВЧХОН
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тосны үйлдвэр байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 87.8 хувийн саналаар тогтоолыг баталлаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тосны үйлдвэр байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 87.8 хувийн саналаар тогтоолыг баталлаа.

Хуралдаанд оролцсон 41 гишүүний 36 нь дэмжиж, таван гишүүн татгалзаж 87.8 хувийн саналаар батлагдсан юм. УИХ-аас тогтоол гаргаснаар Засгийн газарт газрын тосны үйлдвэр байгуулах үүргийг албан ёсоор ногдуулж байгаа гэсэн үг юм.

Засгийн газар газрын тосны боловсруулах үйлдвэрийг бүсчилж байгуулахаар төлөвлөөд байгаа. Дархан-Уул аймагт баригдах газрын тосны үйлдвэр байгуулах шавыг өнгөрсөн оны намар тавьсан. Харин Дорнод аймагт байгуулах газрын тосны үйлдвэр байгуулах бодлогыг хувийн хэвшлүүд дэмжин, саналаа ирүүлээд байгаа юм.
Нийтлэлч
Х.Сайхан
Эх сурвалж

/www.mminfo.mn/

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.