Энэ сарын сүүлчээс оюутнуудад 70 мянган төгрөгийг олгож эхэлнэ
2012.01.05

Энэ сарын сүүлчээс оюутнуудад 70 мянган төгрөгийг олгож эхэлнэ

Энэ сарын сүүлчээс оюутнуудад 70 мянган төгрөгийг олгож эхэлнэ
ТОВЧХОН
  • Төсөвт 100 гаруй тэрбум төгрөг тусгагдаад байгаа. Нийтдээ 151 мянган оюутанд олгох юм. БСШУЯ журмаа боловсруулаад Засгийн газарт өгчихсөн байгаа.
  • Саяын аттестатчиллаар шаард¬лага хангаагүй сургуулиуд татан буугдсан.
  • Энэ мөнгө нь "Хүний хөгжил сан"-гаас иргэн бүрт олгох ёстой 1.5 сая төгрөгийн нэг хэсэг юм.

Оюутнуудад сар бүр олгох 70 мянган төгрөг болон Хүний хөг­жил сангаас оюутнуудад сур­галтын төлбөр хэлбэрээр өгч буй 500 мянган төгрөгийг энэ жил хэрхэн өгөх талаар Боловс­рол, соёл, шинжлэх ухааны яам­ны Мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасанжаваас тодрууллаа.

-Оюутнуудад сар бүр 70 мян­ган төгрөг олгож эхлэхэд бэлэн болсон уу?


-Төсөвт 100 гаруй тэрбум төгрөг тусгагдаад байгаа. Нийтдээ 151 мянган оюутанд олгох юм. БСШУЯ журмаа боловсруулаад Засгийн газарт өгчихсөн байгаа. Тун удах­гүй Засгийн газрын хуралдаанаар орж баталгаажна. Журмыг батал­магц хэрэгжүүлж эхлэх юм.

-Энэ сард амжих болов уу. Мөн одоо зарим сургуулиуд амарчихсан хичээл нь хоёр­ду­гаар сард эхэлнэ. Тэдний мөнгийг нөхөж олгох уу?


-Сарын сүүлээр мөнгийг олгож эхлэх юм. Одоо амарч байгаа оюутнуудад нэгдүгээр сарынх нь мөнгийг хоёрдугаар сард нөхөж олгоно.

-Энэ мөнгийг 500 мянга шиг сургуулиар нь дамжуулж олгох уу. Эсвэл шууд оюутнуудын гар дээр өгөх үү?


-Сургуулиар нь дамжуулах л зөв болов уу. Төрийн сангаас 150 мянган оюутантай нэг бүрчлэн харилцана гэдэг хэцүү.

-Оюутнуудад сар бүр олгох 70 мянган төгрөгийг олгохдоо ямар нэгэн шалгуур, үзүүлэлт харгалзах уу?


-Саяын аттестатчиллаар шаард­лага хангаагүй сургуулиуд татан буугдсан. Тэдгээр сургуу­лиу­даас бусдад нь энэ мөнгийг хуваа­рил­на. Оюутнуудад суралцах чад­ва­раа илтгэн харуулсан байх гэсэн шаардлага тавьж байгаа. Энэ шаардлагад хичээлээ таслаад явчихдаггүй байх зэрэг зүйлс бий.

-Хаагдсан сургуулиудын оюут­нуудад өгөх үү?


-Тэдгээр сургуулиудын оюут­нуудыг бусад сургуулиудад тараан сургах юм. Тухайн хуваарилагдсан сургууль тус бүр дээр нь өгнө.

-Оюутнуудад сургалтын төл­бө­рийн тэтгэлэг хэлбэрээр ол­гож буй 500 мянган төгрөгийг энэ удаа хэрхэн олгох вэ?


-Энэ мөнгө нь "Хүний хөгжил сан"-гаас иргэн бүрт олгох ёстой 1.5 сая төгрөгийн нэг хэсэг юм. 2012 онд эрүүл мэндийн даат­га­лын 8000 төгрөгийг хасаад 492 мянган төгрөгийг оюутан тус бүрт ол­гохоор болсон. Өнгөрсөн жи­лийн хавар энэ мөнгийг олгосон учраас манай харьяа төрийн санд мэдээллийн бааз, суурь бүрдсэн байгаа. Сургалтын төлбөрийн тэтгэлгийг авахыг хүсэгч нь хуучин шигээ өөрийн харьяалагддаг сум, хороо, дүүрэгтээ өргөдлөө гаргана. Мөн сургуулиуд өөрсдийн оюут­нуудын мэдээллээ шинэчилж ши­нээр өгөх ёстой. Шилжсэн, чөлөө авсан гэх зэрэг хөдөлгөөн орсон байж болох шүү дээ. Бид сур­гуу­лиу­даас болон аймаг, дүүргээс ирсэн мэдээллүүдийг хооронд нь тулгаж шалгаад Сангийн яаманд илгээх юм. Тэндээс тухайн сургуу­лиу­дад оюутных нь тоогоор мөн­гийг нь шилжүүлнэ. Энэ сарын сүү­лээр олгож эхэлнэ.

-Өмнө нь 500 мянгыг олгох ажил удаашралтай байснаас шалтгаалж зарим хувийн дээд сургуулиуд оюутнуудаасаа бү­рэн төлбөрөө өгөхийг шаардаж хичээлээс нь чөлөөлөх зэрэг асуудал гаргаж байсан. Энэ жилийн хувьд бэлтгэл хэр байгаа вэ?


-Сургалтын төрийн санд мэ­дээл­лийн сан сайн бүрдсэн бо­ло­хоор шалгахад амар болсон. Тий­мээс мөнгө олгох ажил арай хурдан явагдах болов уу гэж най­даж бай­на. Хурдан мөнгөө авахын тулд оюутнууд өөрсдөө идэвхтэй орол­цох хэрэгтэй юм. Сур­гуу­лиу­дын зүгээс асуудал бараг гар­даг­гүй. Мэдээллээ хурдан өгөөд сан­хүү­жилтээ авбал өөрсдөд нь ашиг­тай шүү дээ. Өнгөрсөн удаа нэг оюутан өргөдлөө өгөөгүйгээс болж тухайн анги нь давхар чирэгдэж хойшлох явдал их байсан. Мөн бичиг барим­тын янз бүрийн зөр­чил гардаг. Энэ тал дээр оюутнууд маань тус бүр­тээ сайн анхаарах хэрэгтэй.

-Магадлан итгэмжлэгдээгүй болон хөдөө орон нутгийн сур­гуу­лиудад сурч байгаа оюутнуу­дад дээрх мөнгийг ямар нэг саадгүй олгоно биз дээ?


-Энэ мөнгө бол Хүний хөгжил сангаас олгож байгаа иргэн бүрт олгох 1.5 сая төгрөгийн хэсэг шүү дээ. Мөнгөн тэтгэлэг авснаар оюут­нууд хамгийн түрүүн 1.5 төгрө­гөө­сөө хувь авч байна гэсэн үг. Бүх их, дээд сургуулиудын оюутнууд энэ мөнгийг хүртэх эрхтэй.

-Урилга болон тэтгэлгээр үнэ төлбөргүй сурдаг оюут­нуу­дад  500 мянган төгрөгийг олгох­гүй байгаа талаар яриа гарсан байна. Эдгээр оюутнууд хам­раг­дах эрхтэй юу?


-Оюутны 500 мянга энэ 70 мян­ган төгрөгөөс тусдаа зүйл шүү дээ. Хүний хөгжлийн сангаас гарч байгаа мөнгө гэдгийг дахиад хэлье. Тиймээс тэтгэлэг, урилга юугаар ч сурдаг бай 500 мянган төгрөгөө оюутан бүр авах ёстой.

-Өнгөрсөн удаа орой болон эчнээ ангийн оюутнуудад ол­гоо­гүй. Харин энэ удаа олгохоор болсон гэсэн?


-Энэ удаа орой болон эчнээ ангийнханд дээрх тэтгэлгийг олгох шийдвэр гарсан. Гэхдээ өнгөрсөн онд олгосон мөнгийг орой болон эчнээ ангийнханд нөхөж олгохгүй. Нөхөж олгохгүй гэхээр мөнгөө алдчихаж байгаа хэрэг биш шүү дээ. Хүний хөгжлийн мөнгөө сар бүр 21 мянга хэлбэрээр авч байна. Үлдсэнийг нь өөр хэл­бэ­рээр буюу байр орон сууц авах­даа оруулсан ч болно.

-Гадаадад сурч байгаа оюут­нууд энэ тэтгэлгийг авах уу. 2013 онд дахин энэ тэтгэлгийг өгөх болов уу?


-Гадаадын сургуулиудад сурч буй оюутнуудад олгохгүй. Тушаалд дотоодын их, дээд сургуулиудад гэж заасан. Гэхдээ гадаадад сурч буй оюутнууд 21 мянган төгрөгөө авч байгаа. Мөн Хүний хөгжил сангаас олгох 1.5 сая төгрөгний үлдэгдлийг өөр хэлбэрээр авч болно. Харин 2013 онд энэ мөнгийг дахин олгох эсэх талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байна.

Нийтлэлч
Ж.Баярсайхан
Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.