Зарим дээд сургуулиудын хаалгыг барив
2012.01.04

Зарим дээд сургуулиудын хаалгыг барив

Зарим дээд сургуулиудын хаалгыг барив
ТОВЧХОН
  • Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас өнгөрсөн онд 55 дээд боловсрол олгох сургалтын байгууллагыг аттестатчилалд хамруулжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас өнгөрсөн онд 55 дээд боловсрол олгох сургалтын байгууллагыг аттестатчилалд хамруулжээ. Тэдгээрээс "Хантайшир", Гүүр", "Старс", "Монгол фермер" гэх мэт нийт 14 дээд сургуулийн уйл ажиллагааг 2011 оны арванхоёрдугаар сарын 31-ээс өмнө зогсоох шийдвэрийг гаргасан байна. Өнөөдөр улсын хэмжээнд 95 дээд боловсролын сургалтын байгууллага уйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Энэ онд үлдсэн их, дээд сургуулиудыг аттестатчилалд бүрэн хамруулах гэнэ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам 2008 оноос хойш нийт 154 сургуулиас 59 дээд сургуулийн уйл ажиллагааг зогсоогоод байгаа юм байна.

Нийтлэлч
Ж.Баярсайхан
Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.