Дугааргүй зорчвол журамлахыг анхааруулж байна
- Шинээр автомашин авсан бол 72 цагийн дотор улсын дугаар авч, улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой байдаг.
Шинээр автомашин авсан бол 72 цагийн дотор улсын дугаар авч, улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой байдаг. Гэтэл жолооч нар дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох байдал олширч байгааг Замын цагдаагийн газраас мэдээллээ. Тиймээс тээврийн хэрэгслийг бүртгэх улсын дугаар олгох журмын дагуу заасан хугацаанд тээврийн хэрэгсэлдээ дугаар аваагүй замын хөдөлгөөнд оролцвол түр саатуулах байранд автомашиныг байрлуулахыг анхааруулж байна
Жолооч тээврийн хэрэгслээ улсын бүртгэлд бүртгүүлэн дугаар авсных нь дараа машинаа түр саатуулах байрнаас авч болох нээ. Түүнчлэн Авто тээврийн газартай хамтран журмын хашаануудад явуулын оношлогоо ажиллаж байгаа хэмээлээ.
Г.Туяа
Эх сурвалж
Өдрийн сонин