Энэтхэгт 300 сая хүн цахилгаангүй амьдарч байна
2012.01.04

Энэтхэгт 300 сая хүн цахилгаангүй амьдарч байна

Энэтхэгт 300 сая хүн цахилгаангүй амьдарч байна
ТОВЧХОН
  • Энэтхэгийн Засгийн газар одоогоос 10 жилийн өмнө улсынхаа бүх айл өрх, өнцөг булан бүрийг 2012 он гэхэд эрчим хүчээр хангах зорилго тавьсан ч өнөөдөр тус улсад 300 сая шахам хүн цахилгаангүй амьдарч байна.

Энэтхэгийн Засгийн газар одоогоос 10 жилийн өмнө улсынхаа бүх айл өрх, өнцөг булан бүрийг 2012 он гэхэд эрчим хүчээр хангах зорилго тавьсан ч өнөөдөр тус улсад 300 сая шахам хүн цахилгаангүй амьдарч байна. Энэ улс эрчим хүчний үйлдвэрлэлээр АНУ, Хятад, Япон, Оросын араас дэлхийд тавд ордог боловч нэг хүнд ногдох цахилгааны  хэрэглээгээр хамгийн бага буюу жилд 778 киловатт цаг л оногддог юм.

 

Тус улс фермерүүдээ цахилгаанаар үнэ төлбөргүй хангах бодлого явуулдаг нь эрчим хүчний салбарын орлогод сөргөөр нөлөөлж, өргөжин тэлэхэд нь саад болдог байна. Уг нь, Энэтхэгийн Засгийн газар бүх хүн амаа цахилгаанаар хангахын тулд атомын цахилгаан станц байгуулах томоохон төлөвлөгөөтэй байсан ч Фүкүшимагийн станцад гарсан ослын дараа олон нийт энэ төслийг эсэргүүцэх болсон юм. Тиймээс цөмийн цахилгаан станц байгуулж, 300 сая хүнээ эрчим хүчээр хангана гэдэг нэг хэсэгтээ бүтэхгүй болоод байна. Энэ нь сүүлийн үед эрчимтэй хөгжин тэлж буй Энэтхэгийн эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүйг эдийн засагчид анхааруулж байна.

Эх сурвалж
Ардчилал сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.