Хадгаламж 60 гаруй хувиар өсчээ
2012.01.04

Хадгаламж 60 гаруй хувиар өсчээ

inplyst


















Хадгаламж 60 гаруй хувиар өсчээ
ТОВЧХОН
  • Өнгөрсөн онд нийт хадгаламжийн хэмжээ 3.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 60 гаруй хувиар өссөн байна.

Өнгөрсөн онд нийт хадгаламжийн хэмжээ 3.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 60 гаруй хувиар өссөн байна. Хадгаламжийн нэрлэсэн жигнэсэн дундаж хүү 10.5 хувь, бодит жигнэсэн дундаж хүү 2.6 хувь, жилийн инфляци 12.3 хувьтай байна. Хадгаламжийн нэрлэсэн жигнэсэн дундаж хүү бага багаар буурч байгаа.

Өөрөөр хэлбэл, 2008 оны эхнээс инфляци хэт хурдацтай өсч, улмаар хадгаламжийн бодит хүү сөрөг нөлөө үзүүлж байсан. Энэ нь дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал манай улсын санхүүгийн зах зээлд хүндээр туссантай холбоотой аж.

Инфляци 2008 оны наймдугаар сард хамгийн өндөр буюу 33.7 хувьд хүрч байсан бол жилийн дараа дефляцитай гарч хадгаламжийн бодит хүү хамгийн өндөр түвшинд буюу 15.1 хувь болж байлаа. Үүнийг "Бодит хүү өссөн, төрөөс банкин дахь хадгаламжид баталгаа гаргасан зэргээс шалтгаалан инфляци буурч, хадгаламж өссөн" хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Эх сурвалж
Улс төрийн тойм сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.