Цэргийн бүртгэл өнөөдөр эхэлнэ
2012.01.04

Цэргийн бүртгэл өнөөдөр эхэлнэ

Цэргийн бүртгэл өнөөдөр эхэлнэ
ТОВЧХОН
  • Уг хурлаар цэрэг бүртгэл хэзээ эхлэх, шинэчилсэн бүртгэл явуулах бэлтгэл ажлын үйл явцын талаар болон цаашид ямар зорилготойгоор үйл ажиллагаа явуулах талаар танилцуулсан юм.

Дүүргийн цэргийн штабын дарга нарын хурал өчигдөр боллоо. Уг хурлаар цэрэг бүртгэл хэзээ эхлэх, шинэчилсэн бүртгэл явуулах бэлтгэл ажлын үйл явцын талаар болон цаашид ямар зорилготойгоор үйл ажиллагаа явуулах талаар танилцуулсан юм.

Энэ жил цэргийн бүртгэл өнөөдрөөс энэ сарын 22-ны хооронд явагдах юм байна. Ажлын өдөр 09.00-20.00 цаг хүртэл, амралтын өдөр 10.00-20.00 цагийн хооронд явагдах ажээ.

Өнгөрсөн жил Цэргийн бүртгэлийг туршилтын журмаар цахим хэлбэрээр явуулж байсан бол энэ жилээс дүүрэг бүр цэргийн бүртгэлийг албан ёсоор цахим хэлбэрээр явуулахаар болжээ. Энэ нь мэдээллийн аюулгүй байдлыг нууцын зэрэглэлтэй байлгахад чиглэгдэх юм.

Хурлын үеэр нийслэлийн цэргийн штабын дарга дүүргийн цэргийн штабын дарга нарт үүрэг өгсөн байна. Тухайлбал, бүртгэлд хамрагдаж чадалгүй хоцорсон тохиолдолд торгуулийн арга хэмжээ авахгүй байх, цэргийн бүртгэлд хамрагдах нь Монгол Улсын иргэний үүрэг учраас иргэдийг бүртгэл хамрагдахад хураамж авахгүй, бүх дүүрэг хороонд цэргийн үүрэгтний үнэмлэх олгогдсон байх зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.