2.2 Тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн олгоно
2012.01.03

2.2 Тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн олгоно

2.2 Тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн олгоно
ТОВЧХОН
  • Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 117 тоот тушаалаар шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хадгаламж зээлийн хоршооны хэргийг хянаж, судалгаа гаргах, Ажлын хэсэг байгуулан ажиллуулсан юм.

Улсын Ерөнхий прокурорын газраас Хадгаламж зээлийн хоршооны хэргийн шийдвэрлэлт, хохирол төлүүлэлтийн байдлыг судлах Ажлын хэсэг гарган ажилласны үр дүнд 1 тэрбум орчим төгрөг хохирогчидод олгогдож, 2.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн олгох ажиллагаа хийгдэх боломжтой болжээ. Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 117 тоот тушаалаар шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хадгаламж зээлийн хоршооны хэргийг хянаж, судалгаа гаргах, Ажлын хэсэг байгуулан ажиллуулсан юм.

 

Ажлын хэсэг нь хадгаламж зээлийн хоршоодын хэргийг шалгаж шийдвэрлэсэн байдал болон уг хэргийн хохирогчдын хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааны явц байдалд шалгалт явуулж уг хэргийн шийдвэрлэлт, хохирол төлүүлэх ажиллагаанд учирч буй бэрхшээл, түүний шалтгаан нөхцөл, мөрдөн байцаалтын ажиллагаа болон шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааны явцад гарсан зөрчил, дутагдал зэргийг шалган илрүүлж хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохиролыг нөхөн төлүүлэх ажиллагааг эрчимжүүлэх, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын гаргасан хууль бус үйл ажиллагаа, зөрчлийг арилган зөвтгүүлэх, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлыг шалгажээ.

Ажлын хэсэг шалгалтын дүнг Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэж хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохиролыг нөхөн төлүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар цаашид авах арга хэмжээ, хадгаламж зээлийн хоршооны зарим хэргийг сэргээж хохиролыг буруу тооцсон, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад гарсан зарим зөрчлийг арилгах, зөвтгүүлэх, гэмт хэргийн шинжтэй зарим үйлдлийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгах талаар шийдвэр гаргасан байна.

Нийтлэлч
Н.Туяа
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.