2011.12.28

Мэндчилгээ

Улс  Монголын нийслэл Улаанбаатар хотынхоо  хоймор нь болсон Чингэлтэй дүүргийн нийт иргэддээ айлчлан ирж буй 2012 оны мэндийг дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе. Ардчилсан Монгол Улсын иргэн та бид нэгэн зууны их  бүтээн байгуулалтын түүхийг хамтдаа эхлүүлж, шинэ бүхний эхлэл болсон шинэ оноо угтах гэж байна. Улиран одож буй 2011 он монголчуудын хувьд дуулгах сонин, дурдах амжилт, түүхэн үйл явдлуудаар дүүрэн байв. Тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Ардын хувьсгалын 90 жил, үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой энэ онд тохиож, эх орныхоо эзэн нь болсон та бид бахархал ололт, амжилтуудаар өнгө нэмлээ.

Ирж  буй 2012 он та бүхэнд эрүүл энхийн жаргал, сэтгэлийн атар атгалан, инээн баясах учрал, сэхээрч ойлгох ухаарал бүхнийг авчрах болтугай. Шинэ оноо аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн угтаарай. Ухаант өвөг дээдсээс минь өвлүүлэн үлдээсэн эх орон, байгаль, экологи бол тусгаар тогтносон улсын иргэн та бидний хатгаас эрхэт өмч юм. Монгол эх орон минь үүрд мандан бадраг.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.