Нэр дэвшихийг хүсэгчид ажлаа өгч байна
2012.01.03

Нэр дэвшихийг хүсэгчид ажлаа өгч байна

ТОВЧХОН
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн “26.6-д Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж заажээ. Ингэхээр өмнөх онд багтаж албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй бол сонгуульд өрсөлдөх боломжгүй болж байгаа хэрэг.  Тэр дагуу хэд хэдэн албан тушаалтан албан ёсоор албан тушаалаа өгчээ. Тэдний тоонд Авто замын газрын дарга Б.Цэнгэл, Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Батхуяг, Гаалийн ерөнхий газрын дэд дарга А.Мурат, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Мөнхбаатар, ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нар орсон байна. Тэдний оронд албан тушаалтан томилох хүртэл Засгийн газраас баталсан журмын дагуу түр орлон гүйцэтгэгчийг томилох аж. Өмнө нь түр орлож байгаа хүнийг үүрэг гүйцэтгэгч гэдэг байсан. Тэгвэл одоо түр орлон гүйцэтгэгч гэж нэрлэхээр болжээ. Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамын тайлбарласнаар ажлаа хүлээлгэн өгсөн хүний ажил албыг түр орлон гүйцэтгэгч гүйцэтгэнэ. Шинээр хүн томилохгүй. Хамгийн ойрхон чиглэлийн ажил алба гүйцэтгэдэг бүтэц, нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх аж. Үүний дараа тухайн байгууллага ажлаас чөлөөлөгдсөн хүний оронд хүн томилуулах захиалгаа Төрийн албаны зөвлөлд ирүүлэх юм байна. Дээрх хүмүүсээс гадна их, дээд сургуулийн захирлууд, төрийн өмчит компанийн захирлуудаас ч ажлаа өгсөн байна.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.