Ирэх онд нүүрсний хэрэглээ улам нэмэгдэнэ
2011.12.28

Ирэх онд нүүрсний хэрэглээ улам нэмэгдэнэ

Ирэх онд нүүрсний хэрэглээ улам нэмэгдэнэ
ТОВЧХОН
  • Уул уурхайн салбарт 210 аж ахуйн нэгжид нийт 48100 хүн ажиллаж байгаа бөгөөд энэ нь аж үйлдвэрийн салбарт ажиллагсдын 32 хувь аж.
  • Харин манай улс өнгөрсөн онд 25.296 сая тонн нүүрс олборлон 18.541 сая тонн нүүрс экспортод гаргасан байна.

Уул уурхайн салбарт 210 аж ахуйн нэгжид нийт 48100 хүн ажиллаж байгаа бөгөөд энэ нь аж үйлдвэрийн салбарт ажиллагсдын 32 хувь аж.

Харин манай улс өнгөрсөн онд 25.296 сая тонн нүүрс олборлон 18.541 сая тонн нүүрс экспортод гаргасан байна. Энэ нь 2009 оныхтой харьцуулахад 241 хувь буюу 2.4 дахин өссөн үзүүлэлт ажээ. Харин энэ оны эхний арван сарын байдлаар манай улс нийт 25.814 сая тонн нүүрс олборлож 18.141 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс олборлолт 136.7 хувь, экспорт 139.3 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм.

Цаашид урд хөрш болон бусад орнуудын нүүрсний хэрэглээ улам нэмэгдэх ажээ. Ингэснээр уул уурхайн баялгаар төсвөө бүрдүүлдэг манай улсын эдийн засгийн өсөлт нэмэгдэх талаар эдийн засагчид санал нэгдэж байгаа.

Түүнчлэн нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэхийн тулд томоохон компаниуд ажилчид болон техник технологийн үйл ажиллагаагаа улам нэмэгдүүлж байгаа аж.

Нийтлэлч
Б.Яруу
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.