Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилд 920 сая төгрөг зарцуулжээ
2011.12.28

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилд 920 сая төгрөг зарцуулжээ

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилд 920 сая төгрөг зарцуулжээ
ТОВЧХОН
  • Уг хөтөлбөрт 3500 орчим иргэн хамрагджээ.
  • Мэргэжил олгох, давтан сургах, аж ахуй, бизнес эрхлэх үйлчилгээг 1427 иргэн авсан бол үйлдвэрлэлийн сургалтад 448 иргэн хамрагдсан аж.
Энэ жилийг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулаад жилийн хүрээнд НХХЯ-наас хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний нэг нь "Ажил олоход бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" хөтөлбөр юм.

Тухайлбал, ажил олоход бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд энэ оны гуравдугаар сараас эхлэн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах зэрэг ажлыг хийсэн байна.
Уг хөтөлбөрт 3500 орчим иргэн хамрагджээ. Мэргэжил олгох, давтан сургах, аж ахуй, бизнес эрхлэх үйлчилгээг 1427 иргэн авсан бол үйлдвэрлэлийн сургалтад 448 иргэн хамрагдсан аж.

Харин ажлын байранд зуучлах сургалтад 298 иргэн, төсөл хөтөлбөр боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 165 иргэн, бүлэг нөхөрлөл хоршоолол байгуулсан 20 иргэнд дэмжлэг үзүүлжээ. Эдгээр ажлыг гүйцэтгэхэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нийтдээ 920 сая төгрөгийг зарцуулсан байна.
Нийтлэлч
Н.Далай
Эх сурвалж
Нийгмийн толь
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.