2011.12.24

В.Путин орлогоо тайлагнажээ

putin





















В.Путин
ТОВЧХОН
  • ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин орлогынхоо мэдүүлгийг нийтэллээ. Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлсэнээр тэрээр сүүлийн дөрвөн жилийн дотор 17.7 сая рублийн ашигтай ажилласан байна.

ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин орлогынхоо мэдүүл­гийг нийтэллээ. Сонгуулийн ерөнхий хорооны мэдээл­сэнээр тэрээр сүүлийн дөрвөн жи­лийн дотор 17.7 сая руб­лийн ашигтай ажилласан бай­на. Энэ орлогод түүний ца­лин, үнэт цаас, банкны хад­галамж зэргээс олсон ашиг багтжээ. В.Путин банкинд таван ч данс­тай бөгөөд түүнд нь 5.7 сая рублийн хадгаламжтай юм байна.

Санкт-Петер­бург хот дахь 77  м кв. бүхий орон сууц, Москва муж дахь 1500 м кв. га­зар, ма­шины гарааш зэрэг орлогийн мэдүүлэгт багтжээ. Түүнээс гадна хуга­цаагүй байд­лаар хэрэглэх боломжтой нэг байр болон гарааш мэдэлд нь бай­даг аж.

В.Путин Орост үйлд­вэр­лэсэн гурван ч машин­тай бө­гөөд түүнд нь хоёр шир­хэг ГАЗ бо­лон "Нива" ордог.  Үүний зэрэгцээ бас тусдаа чиргүүлтэй гэнэ. Мөн "Санкт-Петербург" банкны 230 үнэт цаас нэмэг­дэнэ. Түүний гэргий Людмила Путинагийн дан­санд 8,3 сая рубль байдаг бөгөөд түүний орлого нь 146,8 мянган рубльтэй тэнцдэг юм байна.

Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.