66 сэтгүүлч амиа алдсан байна
2011.12.23

66 сэтгүүлч амиа алдсан байна

ТОВЧХОН
  • “Хил хязгааргүй сурвалжлагчид" байгууллага сэтгүүлчдэд дэлхийн хамгийн аюултай 10 газрыг нэрлэсэн байна
  • Сүүлийн арван жилийн хугацаанд сэтгүүлчдэд хамгийн таагүй жил 2007 он байжээ
Олон улсын “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын бичсэн тайланд дурдсанаар 2011 онд 66 сэтгүүлч бусдын гарт амь үрэгдсэн байна.

Ихэнх сэтгүүлчид арабын хувьсгал, Пакистаны улстөрийн хямрал, Грек, Беларусь, Уганда, Чили, АНУ-д болсон эсэргүүцлийн хөдөлгөөн, эмх замбараагүй байдал болон Мексикийн гэмт бүлэглэлүүдийн үйл ажиллагааг сурвалжлах үеэр амиа алджээ.

Хамгийн аюултай улсаар Пакистан улс хоёр дахь жилдээ тодорсон бөгөөд тэнд 2011 онд хэвлэл мэдээллийн арван хүн амь үрэгдсэн байна. Түүнчлэн энэ жил 2010 онтой харьцуулахад хоёр дахин их буюу 1044 сэтгүүлч баривчлагдаж байжээ.

Тус байгууллага хэвлэл мэдээллийнхний хамгийн том “шоронгоор” Хятад, Иран, Эритрей улсуудыг нэрлэв. Учир нь тус орнуудад торны цаана хэвлэлийн хичнээн ажилчин суусан нь тодорхойгүй байдаг юм байна.

Түүнчлэн “Хил хязгааргүй сурвалжлагчид" байгууллага сэтгүүлчдэд дэлхийн хамгийн аюултай 10 газрыг нэрлэсэн байна. Уг жагсаалтыг Зааны ясан эрэг улсын үйлдвэрлэлийн төв Абижан тэргүүлжээ. Мөн жагсаалтад Египетийн төв талбай Тахрир, Сирийн Хомс, Дараа, Дамаск хотууд, Йемений нийслэл Сана хотын Перемен талбай орсон байна.

Сонирхуулахад, сүүлийн арван жилийн хугацаанд сэтгүүлчдэд хамгийн таагүй жил 2007 он байжээ. Тус онд 87 сурвалжлагч амиа алдсан бөгөөд  тэдгээрийн ихэнх нь Иракийн дайны үед үрэгдсэн байна.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.