Жаран шинэ вагон монгол улсын төлөө  зүтгэнэ
2011.12.22

Жаран шинэ вагон монгол улсын төлөө зүтгэнэ

Жаран шинэ вагон монгол улсын төлөө зүтгэнэ
ТОВЧХОН
  • Уг вагонуудыг өнөөдөр УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зорчигч үйлчилгээний төвд тосон авах юм байна.

Уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийг дагаад дэд бүтэц, нэн ялангуяа төмөр замын салбарыг өргөжүүлэх, шинэ төмөр замын суурь бүтэц барих зайлшгүй шаардлагатай болсон тул “Монголын төмөр зам” ТӨХК байгуулагдсан билээ. “Монголын төмөр зам” нь “Шинэ төмөр зам” хэмээх түүхэн төслийг олон улсад нэр хүнд бүхий зөвлөх багийн туслалцаатайгаар орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан богино хугацаанд хэрэгжүүлж, цаашид монголд хоёр дахь төмөр замын үйлчилгээг үзүүлэх үндэсний компани юм.

Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу хөнгөлөлттэй зээлээр гол замын 5, сэлгээний 1 зүтгүүр, ачааны 245 вагон, 2 чингэлэг ачигчийг “Монголын төмөр зам” ТӨХК худалдан авхаар болсон байна. Сhina CNR Corporation Limited компаниас худалдан авч буй эдгээр хөдлөх бүрэлдэхүүний эхний ээлж болох ачааны зориулалттай 60 вагон манай улсад орж ирлээ.

Байнгын ачаалалтай ажилладагаас ачааны бөөгнөрөл үүсч, иргэдийг багагүй бухимдуулдаг Замын-Үүд боомтонд төвлөрсөн ачааг эдгээр жаран вагоноор үнэгүй тээвэрлэн нийслэлд авчирж байгаа аж. Энэ бол хэрэглэгчиддээ барьж буй анхны бэлэг гэж “Шинэ төмөр зам”-ын хэвлэлийн албанаас мэдээллээ. Уг вагонуудыг өнөөдөр УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зорчигч үйлчилгээний төвд тосон авах юм байна.
Нийтлэлч
Я.Баяраа
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.