2011.12.22
Тавантолгойн хувьцаагаар малчдын зээлийг барагдуулна

ТОВЧХОН
- Өнөөдрийн байдлаар Монгол Улсад зээлийн хүү болон инфляц өндөр байгаа нь иргэдэд ихээхэн хүндрэлтэй байгаа юм.
- Эдгээр нөхцөл байдлын улмаас цалин болон малаа барьцаалан өндөр хүүтэй зээл авсан дундаж орлоготой иргэдийн амьдралын түвшин буурч байгааг ч Д.Дашдорж гишүүн тодотгосон юм.
УИХ гишүүн Д.Дашдорж "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ тогтоолын төслийг Д.Дэмбэрэл даргад өчигдөр өргөн барилаа.
Тогтоолын төсөлд цалин болон малаа барьцаалан зээл авсан иргэд өөрт ноогдох 1072 ширхэг хувьцааны нэрлэсэн үнэтэй тэнцэхүйц хэмжээгээр зээлийн төлбөрийг барагдуулах тухай тусгажээ. Энэ оны III улирлын байдлаар нийт 157888 иргэний 499.44 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл бий гэнэ. Зээлдэгчид дунджаар cap бүр 16 тэрбум төгрөгийн хүү төлдөг талаар тэрбээр төсөлдөө тусгажээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад зээлийн хүү болон инфляц өндөр байгаа нь иргэдэд ихээхэн хүндрэлтэй байгаа юм. Зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нь зээл авсан иргэдэд санхүүгийн хувьд сөргөөр нөлөөлж зээл,зээлийн хүүгээ төлөхөд нь хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна. Эдгээр нөхцөл байдлын улмаас цалин болон малаа барьцаалан өндөр хүүтэй зээл авсан дундаж орлоготой иргэдийн амьдралын түвшин буурч байгааг ч Д.Дашдорж гишүүн тодотгосон юм.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, түүнчлэн цалин болон малаа барьцаалан зээл авсан Монгол Улсын иргэний банкнаас авсан зээлийн нийт үнийн дүнгээс нэг удаа иргэнд ноогдох 1072 ширхэг хувьцааны нэрлэсэн үнэтэй тэнцэхүйц хэмжээгээр орлуулан зээлийн төлбөрийг барагдуулах үндсэн зорилгоор дээрх тогтоолын төслийг боловсруулсан гэдгээ ярив.

Нийтлэлч
Л.Нинж
Эх сурвалж
Нийгмийн толь
Л.Нинж
Эх сурвалж
Нийгмийн толь
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.