2011.12.22

Санал тоолох машиныг өнөөдөр танилцуулна

Санал тоолох машиныг өнөөдөр танилцуулна
ТОВЧХОН
Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2012 оны сонгуулиар ашиглах санал тоолох автомат машиныг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр танилцуулахаар хүлээж байсан боловч байнгын хороодын гишүүдийн маргаанаас болж 16 цагт үргэлжлүүлэн хуралдахаар эхлээд хойшлогдсон юм.

Гэтэл товлосон цагтаа гишүүдийн ирц гүйцээгүйн улмаас дахин хойшлов. Угтаа бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар АНУ болон БНСУ-д үйлдвэрлэсэн санал тоолох машинуудыг авах боломжийг танилцуулах ба яг ямар машиныг сонгох гэж байгаагаа гишүүдэд нарийвчлан танилцуулах байсан юм.

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр болох товтой байгаа учир энэ үед санал тоолох машиныг танилцуулна гэж үзэж байгаа аж.
Нийтлэлч
Ч.Уянга
Эх сурвалж
"Нийслэл таймс
сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.