Монголчуудын генийн  дарааллыг тогтоожээ
2011.12.22

Монголчуудын генийн дарааллыг тогтоожээ

Монголчуудын генийн дарааллыг тогтоожээ
ТОВЧХОН
  • Хятадын эрдэмтэд монголчуудын генийг дарааллыг бүрэн тогтоож дууссан тухайгаа мэдэгджээ.
  • Монголчууд бол Монгол улс, Хятадын Өвөрмонгол, Буриад болон Орост оршин суудаг төв азийн угсаатны бүлэг юм. Нийтдээ 10 сая орчим монгол угсаатан байдаг.

Хятадын эрдэмтэд монголчуудын генийг дарааллыг бүрэн тогтоож дууссан тухайгаа мэдэгджээ. Генийн энэ судалгаа нь эрдэмтэд хүний хувьслын үйл явц, монголчуудын шилжилт хөдөлгөөн болоод Африк тивээс Ази тив хүртэл тархан суурьшиж байсан тэдний өвөг дээдсийн талаар судалгаа явуулахад ихээхэн дөхөм болно. Түүнээс гадна, хүн төрөлхтний удамшлын өвчний судлах судалгааны ажилд шаардлагатай маш чухал генийн сан болно гэж genomeweb.com цахим хуудсанд бичжээ.

 

Монголчууд бол Монгол улс, Хятадын Өвөрмонгол, Буриад болон Орост оршин суудаг төв азийн угсаатны бүлэг юм. Нийтдээ 10 сая орчим монгол угсаатан байдаг. 13-14 дүгээр зууны үед монголчууд дэлхийн түүхэн дэх хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан билээ.Түүний газар нутаг нь Зүүн Азийн Шар тэнгисээс Дорнод Европын хил хүртэлх газар нутгийг хамарч байв. Эзэнт гүрний удирдагч нь Чингис хаан болон түүний үр сад байсан.

 

Асар том Монголын эзэнт гүрэн нь технологи, хэрэглээний зүйлс болон соёлын солилцоог урамшуулж, мөн Ази, Европын янз бүрийн угсаатны бүлгүүдийн хоорондох шилжин суурьшилт, худалдаа наймааг дэмждэг байжээ. Хятад, Ойрхи Дорнод, Орос гэх мэт Евразийн нутаг дэвсгэрт шилжин суурьшсан монголчууд эрдэмтдийн сонирхлыг ихэд татдаг байна. Монголчуудын генийг судалснаар, тэд хүн төрөлхтний хөгжилд удамшлын түвшинд хэрхэн нөлөөлснийг судлахад тус дөхөм болох гэнэ.

«Одоо бид монголчуудын удамшлын мэдээллийн санг байгуулахын тулд илүү олон генийн дарааллыг тогтоож, дүн шинжилгээ хийхээр төлөвлөж байна. Энэ нь анагаах ухаан, шилжилт хөдөлгөөн, хүний хувьсал гэх мэт салбарт судалгаа явуулахад асар чухал юм» гэж Өвөрмонолын Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн Хуаньмин Жоу ярьжээ.

Нийтлэлч
Д.Жаргал
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.