Ерөнхийлөгч ирэх мягмар гаригаас өмнө хориг тавьж болно
2011.12.21

Ерөнхийлөгч ирэх мягмар гаригаас өмнө хориг тавьж болно

Ерөнхийлөгч ирэх мягмар гаригаас өмнө хориг тавьж болно
ТОВЧХОН
  • УИХ-ын сонгуулийн тухай хуулийг Ерөнхийлөгчид өчигдөр албан ёсоор танилцуулсан байна.
  • . Хуулийг өнгөрсөн пүрэв гаригт баталсан. Хууль баталсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон ч эцсийн найруулгыг нь хийж Төрийн тэргүүнд ийнхүү танилцуулжээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийг Ерөнхийлөгчид өчигдөр албан ёсоор танилцуулсан байна. Хуулийг өнгөрсөн пүрэв гаригт баталсан. Хууль баталсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон ч эцсийн найруулгыг нь хийж Төрийн тэргүүнд ийнхүү танилцуулжээ.

Ерөнхийлөгч хуулийн зарим зүйлт заалтыг хүлээн зөвшөөрөхгүй бол долоо хоногийн дотор хориг тавих бүрэн эрхтэй. Тэрээр сонгуулийн тухай хуульд хориг тавих эсэх нь тодорхойгүй ч ирэх мягмар гаригаас өмнө хориг тавьж болох аж.

Ерөнхийлөгч сонгуульд нэр дэвших хүсэлтэй төрийн албан хаагчид ирэх гуравдугаар сарын 1 гэхэд ажлаас чөлөөлөгдөнө гэсэн саналаа хуулийн төсөлд оруулахаар уламжилсан ч УИХ-ын гишүүд хүлээж аваагүй юм. Ингэснээр сонгуульд нэр дэвшихийг горилж буй төрийн албан хаагчид ирэх сарын 1-нээс ажлаа хүлээлгэн өгөхөөр хуульчилсан.

Төрийн тэргүүний саналаас өөрөөр тусгасан энэ заалтад хориг тавина гэсэн хүлээлт зарим гишүүнд байгаа аж.
Нийтлэлч
М.Цэцэг
Эх сурвалж
Зууны мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.