“Монгол Улс олон улсын тавцанд” Үзэсгэлэн Женевт
2011.12.20

“Монгол Улс олон улсын тавцанд” Үзэсгэлэн Женевт

“Монгол Улс олон улсын тавцанд” Үзэсгэлэн Женевт
ТОВЧХОН
  • Монгол Улс-НҮБ-ын хамтын ажиллагааны хөгжлийн түүхэн замналыг тод харуулсан олон гэрэл зургийг үзэгчид өргөнөөр сонирхож байна. Үзэсгэлэн 12 дугаар сарын 30 хүртэл ажиллах юм.

Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жил, НҮБ-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Женев дэх салбар төвд энэ сарын 16-ны өдөр “Монгол Улс олон улсын тавцанд” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэв.

Монгол Улс-НҮБ-ын хамтын ажиллагааны хөгжлийн түүхэн замналыг тод харуулсан олон гэрэл зургийг үзэгчид өргөнөөр сонирхож байна. Үзэсгэлэн 12 дугаар сарын 30 хүртэл ажиллах юм. Женев дэх Монгол Улсын БТГ/ЭСЯ-аас зохион байгуулж буй уг үзэсгэлэнг нээж Байнгын төлөөлөгч, элчин сайд Л.Оргил, НҮБ-ын Женев дэх салбар төвийн Соёлын асуудал хариуцсан хорооны ерөнхийлөгч ноён Давид Чиквайдзе нар үг хэлэв. Нээлтийн ажиллагаанд НҮБ-ын салбар төв, олон улсын бусад байгууллага, дипломат корпусын төлөөлөгч 100 гаруй хүн уригдан оролцов.

Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.