Qantas-ын маргаан өндөрлөжээ
2011.12.20

Qantas-ын маргаан өндөрлөжээ

Qantas-ын маргаан өндөрлөжээ
ТОВЧХОН
  • Австралийн агаарын хүчин Qantas-ын удирдагчид, ажилчин албан хаагчид, инженерийн холбооны хооронд гарсан маргаан зөвшилцөлд хүрчээ.
  • Тус компанийн зүгээс ажилчдынхаа цалинг гурван жилд гурван хувиар нэмэх болсноор маргаан дуусгавар болсон тухай мэдээлсэн юм.

Австралийн агаарын хүчин Qantas-ын удирдагчид, ажилчин албан хаагчид, инженерийн холбооны хооронд гарсан маргаан зөвшилцөлд хүрчээ. Тус компанийн зүгээс ажилчдынхаа цалинг гурван жилд гурван хувиар нэмэх болсноор маргаан дуусгавар болсон тухай мэдээлсэн юм.

Гэрээний дагуу тус агаарын тээврийн үйл ажиллагаа албан ёсоор өнгөрөгч даваа гарагт эхэлжээ. Өнгөрөгч аравдугаар сард Qantas компанийн ажилчид бүхлээрээ ажил хаялт зарлан, бослого хийх төвшинд хүрч байсан юм.

Ямар ч гэсэн энэ үймээн самуунтай байдал нь өдгөө дуусгавар болж хэвийн ажилдаа орлоо хэмээн БиБиСи мэдээлсэн юм. Компани, хөдөлмөрийн маргаантай холбогдолтой асуудлыг байдал даамжирахаас өмнө шийдэж чадсан хэмээн мэдээлжээ. Өнгөрөгч даваа гарагт мэдээлснээр тус компанийн 1600 инженер энэ хэлэлцээрт хамрагдсан байна. Үүнээс гадна бусад хоёр ажил хаялт шийдэгдээгүй байгаа юм.

Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.