Топ-20 индекс өсөв
- Өнөөдрийн арилжаагаар нийт 270 хэлцэл хийгджээ. Эдгээрээс 15 үнэт цаасны ханш өсч, 16 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
Монголын хөрөнгийн биржийн энэ сарын 19-ний өдрийн үнэт цаасны 4117 дахь удаагийн арилжаа явагдаж, нийт 37 ХК-ийн 362.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 369.5 мянган ширхэг хувьцаа арилжигдлаа.
“А” самбарт 23 хувьцаат компаний 366.5 мянган ширхэг хувьцааг 266.6 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 14 хувьцаат компаний 2.9 мянган ширхэг хувьцааг 95.6 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 270 хэлцэл хийгджээ. Эдгээрээс 15 үнэт цаасны ханш өсч, 16 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
ТОП-20 индекс 19028.51 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 513.48 нэгжээр буюу 2.77%-иар өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 1 их наяд 910.4 тэрбум төгрөг болжээ.
2011 онд 244 удаагийн үнэт цаасны арилжаагаар 120.7 сая ширхэг хувьцааг 102.3 тэрбум төгрөгөөр, 2.4 сая ширхэг Засгийн газрын бондыг 236.7 тэрбум төгрөгөөр, 436.6 мянган ширхэг компанийн бондыг 4.4 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж, нийт 343.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
Харин бүх цаг хугацааны туршид буюу 1995 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 4117 удаагийн арилжаагаар 865.0 сая ширхэг үнэт цаас арилжиж, 821.0 тэрбум төгрөгийн гүйлгээ Монголын хөрөнгийн биржээр хийгджээ.
Монцамэ