Өвөлжилт хүндэрч болзошгүйг сануулж байна
2011.12.20

Өвөлжилт хүндэрч болзошгүйг сануулж байна

Өвөлжилт хүндэрч болзошгүйг сануулж байна
ТОВЧХОН
  • Энэ өвөл олон жилийн дунджаас ахиу цас орно хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.
  • Энэ сарын 10-ны байдлаар манай улсын нийт нутгийн 90 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байна.

Энэ өвөл олон жилийн дунджаас ахиу цас орно хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.

Энэ сарын 10-ны байдлаар манай улсын нийт нутгийн 90 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Үүнээс Увсын Түргэн, Сагил, Сүхбаатарын Түмэнцогтод 20-30 см, Баян-Өлгийн Булган, Увсын Улаангом, Малчин, Өндөрхангай, Тэс, Баянхонгорын Галуут, Завханы Тосонцэнгэл, Түдэвтэй, Яруу, Баян-Уул, Цэцэн-Уул, Сонгино, Тэс, Нөмрөг, Баянхайрхан, Тэлмэн, Хөвсгөлийн Улаан-Уул, Цагаан-Үүр, Жаргалант, Архангайн Тариат, Хашаат, Жаргалант.

Эрдэнэмандал, Өлзийт, Хайрхан, Түвшрүүлэх, Өвөрхангайн Хархорин, Бүрд, Булганы Хангал, Баяннуур, Гурванбулаг, Бугат, Дашинчилэн, Дорнодын Булган, Баянтүмэн, Чойбалсан, Хөлөнбуйр, Онон, Эрээнцав, Сүхбаатарын Түвшинширээ, Дундговийн Цагаандэлгэр, Эрдэнэдалайд 10-19 см зузаан цастай байна.

Мөн, Хөвсгөл, Булган, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Өмнөговийн зарим нутгаар 5-9 см, Дундговь, Дорноговь, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн зарим нутагг цасгүй бусад нутагт 0-4 см зузаан буюу тарлан цастай байна.

Харин энэ арав хоногг ихэнх нутагт агаарын хэм олон жилийн дунджаас хүйтэн, цас дунджаас ахиу орж, цастай нутгийн хэмжээ өмнөх арав хоногоос нэлээд нэмэгдэж, зарим газартаа цас нягтарч хатуурсан байна.

Цаашид 10-19 см зузаан, битүү цастай байгаа нутгуудад цас улам нягтарч хатуурвал малын бэлчээрлэлт хүндэрч болзошгүй байгаа ажээ.

Нийтлэлч
М.Мөнхтунгалаг
Эх сурвалж
Нийгмийн толь
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.