2011.12.20
Ам.долларын ханш чангарсан нь улирлын чанартай

ТОВЧХОН
- Ноён "ногоон"-ы төгрөгтэй харьцах ханш сүүлийн нэг сарын турш тасралтгүй чангарч нэг ам.доллар 1390 төгрөгтэй тэнцсэн ч өнгөрсөн долоо хоногоос ханш нь буурч эхэллээ.
- Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын дараа буюу 2009 оны эцсээр нэг ам.доллар 1700 төгрөгтэй тэнцэж байв.
Ноён "ногоон"-ы төгрөгтэй харьцах ханш сүүлийн нэг сарын турш тасралтгүй чангарч нэг ам.доллар 1390 төгрөгтэй тэнцсэн ч өнгөрсөн долоо хоногоос ханш нь буурч эхэллээ. Монголбанкнаас тогтоосон ханшийн дагуу өчигдөр нэг ам.доллар 1375.45 төгрөгтэй тэнцжээ. Харин арилжааны банкуудад дунджаар 1379 орчим төгрөгтэй тэнцэж байв. Төгрөгийн ханш тогтворжиж байна. Ерөнхийдөө улирлаас хамаараад жил бүрийн өдийд иймэрхүү хэлбэлзэл ажиглагддаг бололтой.
Ам.доллар болон төгрөгийн хоорондох ханш савлаад ирэхийн цагт Монголбанкнаас интервенц хийх буюу валютын нийлүүлэлтээ нэмэгдүүлэх, арилжааны банк хооронд валютын дуудлага худалдаа явуулах замаар ханшид нөлөөлдөг. Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын дараа буюу 2009 оны эцсээр нэг ам.доллар 1700 төгрөгтэй тэнцэж байв.
Үүнийг хэтэрхий эрсдэлтэй гэж үзсэн Монголбанкныхан тухайн үед арилжааны банкуудын дунд ам.долларын дуудлага худалдаа явуулсан. Үр дүнд нь төгрөгийн ханш тодорхой хэмжээнд чангарсан юм. Харин энэ сарын эхээр төв банкнаас мөн ийм арга хэмжээ авч, арилжааны банкуудад ам.доллар санал болгов. Эцэст нь ам.долларын ханш төгрөгийн эсрэг бага боловч сулраад байна. Валютын дуудлага худалдааны үеэр өдөрт хэдэн зуун сая ам.доллар эргэлддэг.
Энэ нь жижигхэн Монголын зах зээлийн ханшид хангалттай нөлөөлөхүйц мөнгө бололтой. Харин төв банкинд интервенц хийхэд хангалттай хүрэх валютын нөөц байгаа юу гэвэл байгаа. Монголбанкны гадаад валютын нөөц 2.5 их наяд ам.долларт хүрсэн. Зөвхөн оны эхний гурван улирлын байдлаар шүү. Өмнө нь хэзээ ч ийм их хэмжээгээр валют нөөцөлж байсангүй.
Санхүүгийн хямралын жилүүдэд төв банк ердөө 500 тэрбум орчим ам.долларын нөөцтэй байсан үе ч бий. Түүнтэй харьцуулахад Монгол руу чиглэсэн гадаад валют, тэр дундаа ам.долларын урсгал эрс нэмэгдсэн юм. Энэ нь ам.долларын ханш хэт чангарах эрсдэлээс хамгаалж байна. Энэ бол төгрөгийн баталгаа.
Уул уурхайн салбараар дамжиж Монгол дахь гадны хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Түүнчлэн манай арилжааны зарим банк, уул уурхайн компаниуд олон улсын Хөрөнгийн биржүүд дээр IPO, бонд гаргаж хөрөнгө босгохыг зорьж байгаа. Үүнийг дагаад Монголд ам.доллар орж ирнэ. Гэхдээ уул уурхайн компаниуд тоног төхөөрөмжөө гадаадаас худалдан авдаг болохоор ам.доллараа буцаад гаргачихдаг. Энэ тохиолдолд ам.долларын энэ урсгал төгрөгийн ханшид төдийлөн нөлөөлөхгүй аж.
Төгрөгийн ханшид нөлөөлдөг нэг хүчин зүйл нь инфляц. Ам.долларын төгрөгтэй харьцах ханш 10 төгрөгөөр нэмэгдэхэд гурван сарын дараа хэрэглээний үнийн индекс 1.3 нэгжээр өсдөг гэх. Инфляц бол бараа, үйлчилгээний үнэ өсөх үзэгдэл. Тиймээс нөгөө талаас нь инфляц өсвөл төгрөгийн ханш сулардаг гэж тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханш суларч, импортлогчид гаднаас авчирч буй бараандаа илүү хэмжээний төгрөг зарцуулах шаардлагатай болдог гэсэн үг.
Манай орны хувьд дөрвөн улиралтай. Үүнээс болж инфляцийн өөрчлөлт ч бас улирлын шинжтэй болчихсон. Шалтгаан нь эдийн засгийн гол хөдөлгөгч хүчин болох уул уурхай, мал аж ахуйн салбартай холбоотой юм. Өвөл болохоор ерөнхийдөө дээрх салбарууд зогсонги байдалд орж, ашиг шим, үйлдвэрлэл нь буурдаг. Үүнийг дагаад гадаад валютын эрэлт ч багасна.
Гэхдээ өвлийн ид хүйтэн болох үед ус, дулаан, халаалттай холбоотой зардал болон өвлийн барааны эрэлт ихэсдэг. Ялангуяа баяр, ёслол болох дөхөхөөр хүмүүсийн хэрэглээ нэмэгдэж, инфляц өсдөг. Өргөн хэрэглээний барааныхаа ихэнхийг импортолдог манай улсын хувьд энэ нь валютын эрэлт нэмэгдэхийн дохио юм. Өөрөөр хэлбэл, жил бүрийн өдийд ам.доллар, юанийн ханш чангардаг гэсэн үг. Импортын хувьд Монголд орж ирж байгаа автомашины тоо өссөн байна. Үүнийг дагаад нефтийн импорт ч нэмэгдсэн.
Энэ оны эхний улиралд автомашины импорт 136 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 216 хувиар өсжээ. Үүнтэй зэрэгцээд нефтийн импорт нэг тэрбум ам.долларт хүрсэн юм. Ерөнхийдөө гадаад худалдааны бараа эргэлт эхний арван сарын байдлаар 9.1 тэрбум ам.долларт хүрч, 2010 оны мөн үеийнхээс 90 хувиар өссөн. Үүнээс 5.4тэрбумам.долларнь импортынх. Дийлэнх хэсэг нь гэсэн үг. Тэгэхээр импортлох зүйл их байхын хэрээр ам.долларын ханш чангарчээ.
Түүнээс биш төв банкны хэн нэгэн хариуцлагагүй албан тушаалтны амнаас гарсан болчимгүй үгээс болж ханш нь өгсч, уруудаад байгаа юм биш. Монголчууд импортын барааныхаа дийлэнх хувийг хоёр хөршөөсөө авдаг. Ингэхдээ инфляцийг ч бас "импортолдог". Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнийн "хөөс" үүсчихээд байгаа. Барилга, орон сууцны үнэ тэнгэрт хадсан нь эргээд нэг л өдөр навс унах эрсдэлийг бий болгосон. Хятадын Засгийн газар энэ "хөөс"-ийг арилгахаар чармайж байгаа ч одоогоор барилгын материал, цемент, гангийн үнэ өндөр байна. Монголчууд түүнийг нь худалдаж авдаг.
Энэ нь манайд инфляц өндөр байгаагийн нэг шалтгаан болж байна. Цаашлаад төгрөгийн ханш юуны учир өнгөрсөн сард оны эхэн үеийнхтэй харьцуулахад 4.9 хувиар суларсныг тайлбарлаж болох нь. Яг одоо АНУ-д эх оронд эдийн засаг нь төдийлөн таатай биш байгаа. Хэдийгээр АНУ-ын ажилгүйдлийн түвшин ялимгүй буурсан боловч төсвийн алдагдал, гадаад өр нь хэт өндөр хэвээр байна. Европын холбооны орнууд өрийн хямралыг давахын тулд эдийн засгийн өөр нэгэн шинэ нэгдэл байгуулсан.
Гэтэл "Standard & Poors", "Moody's" зэрэг агентлагууд бүс нутгийн "толгой" болох Герман, Францын банкуудын зээлжилтийн зэргийг бууруулж, энэхүү шинэ нэгдэл еврогийн тогтвортой байдлыг хангаж чадахгүй гэдгийг нотлохоор шаргуу ажиллаж байна. Ийм үед өөрсдөө хүнд байдалд орчихсон АНУ болон Европын холбооны санхүүжилттэй олон улсын байгууллагууд жижиг орнууд руу гаргах зээлээ хумьж эхлэх нь тодорхой боллоо. Энэ хэрээр жижиг Монголд зээл, тусламж хэлбэрээр орж ирдэг ам.долларын нийлүүлэлт буурч эхэлсэн юм.
Түүнчлэн дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурсан нь ам.долларын ханшид тодорхой хэмжээнд нөлөөлсөн хэмээн зарим эдийн засагч тайлбарласан. Ерөнхийдөө ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарсныг гадаад хүчин зүйлтэй холбон тайлбарлаж болохоор байна. Түүнчлэн улирлаас хамаарч тогтмол үүсдэг хэлбэлзэл гэж дүгнэхэд ч буруудахгүй нь.

Нийтлэлч
Т.Элиса
Эх сурвалж
Улс төрийн тойм сонин
Т.Элиса
Эх сурвалж
Улс төрийн тойм сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.