Монгол улсын ЭМЯ,Бүгд Найрамдах Польш Улсын Эрүүл мэндийн яам хоорондын 2011-2014 онд хамтран ажиллах Протоколыг Варшав хотноо байгуулав
2011.12.20

Монгол улсын ЭМЯ,Бүгд Найрамдах Польш Улсын Эрүүл мэндийн яам хоорондын 2011-2014 онд хамтран ажиллах Протоколыг Варшав хотноо байгуулав

2011-2014 онд хамтран ажиллах Протоколыг 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Варшав хотноо байгуулла
ТОВЧХОН
  • Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Польш Улсын Эрүүл мэндийн яам хоорондын 2011-2014 онд хамтран ажиллах Протоколыг 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Варшав хотноо байгууллаа.

Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Польш Улсын Эрүүл мэндийн яам хоорондын 2011-2014 онд хамтран ажиллах Протоколыг 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Варшав хотноо байгууллаа.

Протоколд Монголын талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Дамбийням, Польшийн талаас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Анджей Влодарчык нар гарын үсэг зурсан бөгөөд энэхүү баримт бичгийн дагуу хоёр тал эрүүл мэндийн тогтолцоо, анагаахын шинжлэх ухаан, уламжлалт анагаах ухаан, эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сувилахуйн болон эрүүл мэндийн зэрэг салбаруудад хамтран ажиллах юм.

Түүнчлэн талууд эм, эмийн бүтээгдэхүүн, ялангуяа уламжлалт анагаах ухааны эм, эмнэлэгийн хэрэгслэл үйлдвэрлэх, үнэ тогтоох, зах зээлд нэвтрүүлэх, тавигдах шаардлага, чанар, аюулгүй байдал, бүртгэлийн тогтолцоо зэрэг мэдээллийг харилцан солилцох; эрүүл мэндийн салбарын удирдлагын хэлбэр, арга барил, анагаахын шинжлэх ухаанд гарсан ололт амжилт, архи болон мансууруулах бодисын хэрэглээний талаар баримтлах бодлого, эмчилгээний талаар хуримтлагдсан туршлага судлахаас гадна эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилагч нарыг солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний судалгаа хийх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэргээр хамтран ажиллах боломж бүрдэж байна.

Эх сурвалж
Эрүүл мэндийн яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.