Автобусыг хий, дизель хосолсон түлшинд шилжүүлж эхэллээ
2011.12.19

Автобусыг хий, дизель хосолсон түлшинд шилжүүлж эхэллээ

Автобусыг хий, дизель хосолсон түлшинд шилжүүлж эхэллээ
ТОВЧХОН
  • Эхний ээлжинд “Автобус-1” компаниас 120, “Автобус-3”-аас 80, “Цахилгаан тээвэр”-ээс 50 автобусанд ийм хөдөлгүүр тавьж байна.

Нийтийн тээврийн хэрэгслээс ялгардаг хорт утааг 30 хүртэлх хувиар бууруулахаар “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ноос БНСУ-ын “Daewoo” компаниас оруулж ирсэн 400 автобусны хөдөлгүүрийг дизелиэс гадна хийн түлшээр ажиллах хөдөлгүүрээр сольж байна. Эхний ээлжинд “Автобус-1” компаниас 120, “Автобус-3”-аас 80, “Цахилгаан тээвэр”-ээс 50 автобусанд ийм хөдөлгүүр тавьж байна.

 

Дээрх компаниудад туршилтыг зэрэг явуулж байгаа бөгөөд хос түлшээр ажиллах автобусуудыг эхнээс нь үйлчилгээнд гаргахад бэлэн боллоо. 105 литрийн баллонд шахсан хийн түлшээр 700-800 км зам туулна. Одоохондоо автобусуудыг хийн түлшээр цэнэглэхдээ явуулын станц ашиглах ч цаашид томоохон баазуудад зориулалтын станц суурилуулах юм. Дараагаар нь хувийн хэвшлийн долоон аж ахуйн нэгжийн 150 автобусыг дээрх төсөлд хамруулна.

 

Дизель түлш дутуу шатаж, агаарт ихээхэн хорт утаа ялгаруулдаг бол түүн дээр хийн түлш нэмж өгснөөр бүрэн шатдаг. Ингэснээр дан дизель түлш хэрэглэсэнтэй харьцуулахад 15 хувийн эдийн засгийн хэмнэлт гарч, хөдөлгүүрийн эдэлгээ ч харьцангуй уртасна гэдгийг оношлогоогоор тогтоосон.

Эх сурвалж
БОАЖЯ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.