Багш нар ажил хаяхаа зогсоохоор болов
2011.12.19

Багш нар ажил хаяхаа зогсоохоор болов

Багш нар ажил хаяхаа зогсоохоор болов
ТОВЧХОН
  • Нэгдүгээрт, багш нарын цалин нэмэгдүүлэх эх үүсвэрийг төсвийн тодотголд суулгаж өгөх тухай УИХ-ын тогтоол гартал багш нар ажлаа хийхээр болсон.
Багш нар хугацаагүй ажил хаялт зарлаад хэд хонож буй. Тиймээс Засгийн газраас багш нарын цалин нэмэх асуудалд анхаарал хандуулж, гурван талт хэлэлцээрийг хийж, Ажлын хэсэг байгуулсан. Харин өчигдөр буюу амралтын өдрөөр Засгийн газраас байгуулсан Ажлын хэсэг гурван талт хэлэлцээрийн хүрээнд уулзаж, тодорхой шийдвэрүүдийг гаргаж зөвшилцөлд хүрч чадав.

Нэгдүгээрт, багш нарын цалин нэмэгдүүлэх эх үүсвэрийг төсвийн тодотголд суулгаж өгөх тухай УИХ-ын тогтоол гартал багш нар ажлаа хийхээр болсон.

Хоёрдугаарт, багш нарын ажил хаясан хугацааны цалинг хасахгүй байх,

Гуравдугаарт гуравдугаар сарын 1, зургаадугаар сарын 1-нээс хоёр удаа шатлалтайгаар цалин нэмэх хугацааг наашлуулж, хоёрдугаар сарын 1, тавдугаар сарын 1-нээс нэмэхээр тохирчээ. Тиймээс багш нар өнөөдрөөс эхлэн ажил хаялтаа зогсооно.
Нийтлэлч
С.Ууган
Эх сурвалж
Монголын үнэн
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.