Шинэ оныг архигүй угтана
- Хэрэв хуулиа дагаж мөрдөөгүй бол тухайн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах хүртэл арга хэмжээг авах гэнэ.
Сүүлийн гурван жил тохижилт бүтээн байгуулалтын ажлаараа нийслэлд тэргүүлээд буй Баянзүрх дүүрэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгыг хэрэгжүүлэх аяны хүрээнд “Архигүй дүүрэг” болох зорилт тавьж дүүргийн Засаг дарга Б.Батзоригийн санаачилгаар “Архидалтын эсрэг” аян зарлажээ.
Аяныхаа хүрээнд тус дүүрэг нэн тэргүүнд нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй газрууд болох баар, ресторан болон найман нэрийн дэлгүүрүүдийг хуулиа баримтлан 24 цагаас хойш согтууруулах ундаа зарахгүй байх, 21 нас хүрээгүй хүнд архи, тамхи худалдахгүй байх шаардлагыг тавьж хэрэгжүүлэхийн тулд шалгалт зохион байгуулж байгаа юм байна. Хэрэв хуулиа дагаж мөрдөөгүй бол тухайн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах хүртэл арга хэмжээг авах гэнэ. Мөн тус дүүрэг “Архигүй дүүрэг” болох зорилтынхоо хүрээнд баяр ёслолын арга хэмжээг архигүй өнгөрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд тавьж дүүргийн Засаг дарга Б.Батзоригийн санаачилгаар 2012 оныг угтах шинэ жилийн баяраа архигүй тэмдэглэх шийдвэр гаргажээ. Ингэснээр Баянзүрх дүүрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага аж ахуйн нэгжүүдээ архигүйгээр баяраа тэмдэглэх уриалга гаргаж байгаа юм байна.
Vip76.mn