Европарламент дахин сонгууль явуулахыг уриалав
- Юуны өмнө сөрөг хүчний бүх намуудыг бүртгэж, Төрийн думын сонгуулийг дахин явуулахыг Евро¬парламент уриалж тусгай тогтоол баталлаа.
Юуны өмнө сөрөг хүчний бүх намуудыг бүртгэж, Төрийн думын сонгуулийг дахин явуулахыг Европарламент уриалж тусгай тогтоол баталлаа. Үүнтэй холбогдуулан Европын зөвлөлийн Ерөнхийлөгч болон Еврокомиссын тэргүүн нарт хандаж, Орос-Европын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр энэ сэдвийг хөндөхийг гишүүд уриалсан юм. Сонгуулийн үеэр гарсан будлианы талаархи мэдээллийг нэн даруй шалгаж үзэх хэрэгтэй гэж депутатууд мөн онцолжээ. Цуглаан зохион байгуулсан нь ард түмэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн хэрэг бөгөөд тэднийг цагдаа нарын тусламжтай хөөн тараасан явдлыг буруушааж байна хэмээн тэд мэдэгдсэн юм. Гэтэл ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлж байгаагаар Орос-Европын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-д саяхан болж өнгөрсөн Төрийн думын сонгуулийн асуудлыг хөндөхгүй гэжээ. Европарламентаас гаргасан тогтоолыг Оросын зарим нэгэн улс төрчид дургүйцэн хүлээн авлаа. "Шударга Орос" намын тэргүүн Сергей Миронов Европын парламентын энэ тогтоолыг улс орны дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйл явдал хэмээн нэрийдсэн юм.
Өдрийн сонин