Юань тогтвортой байна гэж мэргэжилтнүүд үзжээ
2011.12.16

Юань тогтвортой байна гэж мэргэжилтнүүд үзжээ

Юань тогтвортой байна гэж мэргэжилтнүүд үзжээ
ТОВЧХОН
  • Юанийн ханш сүүлийн үед дэлхийн үндсэн валюттай бараг тэнцэж ирсэн учир ханшид тэгтлээ их өөрчлөлт орохгүй хэмээн Хя¬тадын мэргэжилтнүүд үзэж байна.
  • Хятадын тоон болон техникийн эдийн засгийн хүрээлэн¬гийн эрх¬лэгч Фан Минтай онцолжээ.

Юанийн ханш сүүлийн үед дэлхийн үндсэн валюттай бараг тэнцэж ирсэн учир ханшид тэгтлээ их өөрчлөлт орохгүй хэмээн Хя­тадын мэргэжилтнүүд үзэж байна. "Сүүлийн үед юанийн ханшийг өөр­чилсөн явдал зах зээ­лийн хэрэг­цээнд бүрэн нийц­сэн байна" хэмээн Хятадын тоон болон техникийн эдийн засгийн хүрээлэн­гийн эрх­лэгч Фан Минтай онцолжээ. Харин юанийн ханш өсөх юм бол тус улсын гадаад худалдааны ба­лансад муугаар нөлөөлж бол­зош­гүй хэмээн ихэнх эдийн засаг­чид үзэж байгаа юм. Дотоодын хэрэг­цээ муу байгаа үед эдийн засгийн хөгжлийг саармаг­жуулах нөлөөтэй гэнэ.

 

Хятадын гаалийн мэдээлж байгаагаар өн­гөрөгч ар­ван­нэг­дүгээр сард гадаад худал­дааны эргэлт 34.9 хувиар буурсан бөгөөд энэ нь 14.5 тэрбум ам.дол­лартай тэнцэж байна. Хятадын Төв банкны мэдээллээр 2005 оны долдугаар сараас валютын хан­шийн механиз­мыг өөрчилж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотой­гоор дол­лартай харьцах юанийн ханш 30 хувиар өсчээ. Зөв­хөн энэ онд л гэхэд нэг ам.доллар 6.62 юаньтай тэнцэж байснаа 6.34 болт­лоо буурсан байгаа юм.

 

Юанийн ханш буурч, Хятадын алт, валютын нөөцийн өсөлт удаа­ширч эхэлсэн нь юанийг  "хөгжлийн шинэ шатанд" гаргах боломжийг бүрдүүлж байна хэмээн ихэнх мэргэжилтнүүд он­цол­соор байна. Олон улсын Ва­лютын сан­гийн дүгнэлт ёсоор Хя­тадын худал­дааны баланс зургаан хувь­тай тэнцэнэ гэж байсан боловч энэ оны байдлаар худалдааны тэнцэл хоёр хувиар буурчээ. Гэтэл АНУ юанийн ханшийг зохиомлоор ба­рьж байна хэмээн Хятадыг байн­га буруутга­саар бай­гаа билээ. Ин­гэс­нээр дэл­хийн зах зээл дээр өр­сөл­дөө­нд давуу эрх эдлэх гэж бай­на хэмээн үздэг юм. Тиймээс саяхан юанийн ханшийг бэхжүүлэхийг шаард­сан хуулийн төслийг Сенат баталсан юм. Үүний хариуд Хя­тадын тал худалдааны дайн өр­нөж бол­зош­гүй хэмээн анхааруул­сан билээ.

Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.