Монгол инженерүүд жилд 100 гаруй автобус үйлдвэрлэнэ
2011.12.14

Монгол инженерүүд жилд 100 гаруй автобус үйлдвэрлэнэ

Монгол инженерүүд жилд 100 гаруй автобус үйлдвэрлэнэ
ТОВЧХОН
  • Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн троллей¬бус ний¬тийн тээврийн үйлчил¬гээнд гараад чамгүй хугацаа өнгө¬рөөд байгаа.
  • Тэгвэл энэ сарын 12-ны өдөр «ЭРДҮ» компанийн инженерүү¬дийн үйлдвэрлэсэн автобус туршил¬тын замд гарлаа.

Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн троллей­бус ний­тийн тээврийн үйлчил­гээнд гараад чамгүй хугацаа өнгө­рөөд байгаа. Тэгвэл энэ сарын 12-ны өдөр «ЭРДҮ» компанийн инженерүү­дийн үйлдвэрлэсэн автобус туршил­тын замд гарлаа. Үйлдвэрлэлээс гу­равхан хоногийн өмнө гарсан “JT 1BV” маркийн энэ автобусыг «ЭРДҮ» компанийнхан Монголын цахилгаан тээвэр компанийн­хантай хамтран бүтээсэн бөгөөд үйлдвэрлэлийн ажлыг нэг сарын хугацаанд явуулсан аж.

Импортоор орж ирж байгаа автобуснуудаас илүү тохилог, шатахуун түлшний зарцуулалт, хорт утаа ялгаруулалт бага гээд давуу тал олонтой энэ автобус иргэдийн тав тух, онцлогт бүрэн нийцэж байгаа гэнэ. Тодруулбал, өндөр настан, хүү­хэдтэй зорчигчдод хялбар байх үүднээс хаалганууд том, газраас шат хүртэлх зай нам, суудал хоо­рондын зай хол гэхчлэн давуу тал зөндөө аж. Мөн автобусны жо­лоочийн хэсэгт бууж, суух хаалганд байрлуулсан камерыг хянах дэлгэц байрлуулсан бөгөөд энэ нь зорчигчид автобусад бүрэн суусан эсэхийг нягтлахад дөхөмтэй ажээ. Тус компанийн Автобусны үйлд­вэрийн ашиглалтын өмнөх захиргааны дарга Т.Наранбаа­тарын мэдээлснээр ирэх гурав­дугаар сард «ЭРДҮ» компани өөрийн үйлдвэрлэлийн байрыг барьж эхлэх бөгөөд энэ үйлдвэрт жилд 100-120 автобус үйлдвэрлэх боломжтой юм байна. Дашрамд дуулгахад, нийслэлийн хэмжээнд 1200 орчим автобус нийтийн тээв­рийн үйлчилгээнд явдаг бөгөөд үүнээс 120 орчим нь жил тутамд ашиг­лалтын хугацаа дууссанаас үйлчилгээнээс гарах шаардлага­тай болдог байна.

Нийтлэлч
Ш.Чимэг
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.