Х.Клинтон сирийн  сөрөг  хүчнийхнийг хүлээн зөвшөөрсөнгүй
2011.12.14

Х.Клинтон сирийн сөрөг хүчнийхнийг хүлээн зөвшөөрсөнгүй

Х.Клинтон сирийн сөрөг хүчнийхнийг хүлээн зөвшөөрсөнгүй
ТОВЧХОН
  • Тус сонинд мэдээлснээр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Сирийн сөрөг хүчнийхнийг «эв нэгдэлтэй» байлгах үүднээс ийм шийдвэр гаргажээ.

КАИР./ИТАР-ТАСС/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Сирийн үндэсний зөвлөлийг /СҮЗ/ ард түмнийхээ хууль ёсны төлөөлөгч мөн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ. Тэрбээр энэ тухайгаа Бурхан Гальюн тэргүүтэй сөрөг хүчний төлөөлөгчидтэй уулзах үеэрээ мэдэгдсэнийг «Аль-Ах­рам» сонинд Сири дэх эх сур­валжийн мэдээллийг иш татан дурдсан байна.

 

Тус сонинд мэдээлснээр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Сирийн сөрөг хүчнийхнийг «эв нэгдэлтэй» байлгах үүднээс ийм шийдвэр гаргажээ. Тэрбээр Гальюны тэргүүлдэг СҮЗ-д хан­дан Башар Асадын дэглэмийг эсэр­гүүцэгч улс төрийн бүх хүчинтэй яриа хэлцээ хийхийг уриалсан байна. СҮЗ-ийн хүсэлтийн дагуу өнгөр­сөн долоо хоногийн сүү­лээр хийсэн уулзалт 16 минут үргэл­жилжээ. Түүний сацуу, Сирид хүчир­хийллийн улмаас амиа алдсан хү­мүүсийн тоо 300 хүүхдийг оруулаад 5000-гаас даваад байгаа тухай НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуц­сан Дээд комиссар Наванетхем Пил­­лэй мэдэгдлээ. Тэрбээр өнгөрсөн даваа гарагт хаалттай болсон НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн хуралдаан дээр «233 гэрчийн мэдүүлэг дээр» үндэслэн дээрх мэдэгдлийг хий­сэн байна.

 

Наванетхем Пиллэй хуралдаа­ны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх­дээ, Сирийн байдлын талаарх асуудлыг Олон улсын Эрүүгийн шүүхэд шилжүүлэхийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнуудад хандан зөвлөжээ.

Нийтлэлч
Д.Жаргал
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.