Монголчууд автобус үйлдвэрлэж эхэлжээ
2011.12.13

Монголчууд автобус үйлдвэрлэж эхэлжээ

Монголчууд автобус үйлдвэрлэж эхэлжээ
ТОВЧХОН
  • Монголчууд анх удаа автобусаа өөрсдөө үйлдвэрлэн гаргажээ. Автобус үйлдвэрлэгчид өчигдөр Сүхбаатарын талбайд нээлт хийж энэ тухайгаа мэдэгдэв.
  • Цаашлаад уг компани автобусны үйлдвэр барьж, 500 ажилтны орон тоо бий болгох төлөвлөгөөтэй байгаа аж.
Монголчууд анх удаа автобусаа өөрсдөө үйлдвэрлэн гаргажээ. Автобус үйлдвэрлэгчид өчигдөр Сүхбаатарын талбайд нээлт хийж энэ тухайгаа мэдэгдэв. Уг нээлтийн арга хэмжээнд УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Улаанбаатар хотын үйлдвэрлэл экологи хариуцсан орлогч дарга Д.Ганболд, "Цахилгаан тээвэр" компанийн захирал, Машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Д.Жанцан болон бусад албаны хүмүүс ирсэн байлаа. G 800 загварын автобусыг хувийн хөрөнгө оруулалттай "Ирдү" компани болон "Цахилгаан тээвэр" компани хамтран бүтээжээ.

Цаашлаад уг компани автобусны үйлдвэр барьж, 500 ажилтны орон тоо бий болгох төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн жилд 100 автобус болон автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөг ч гаргаад байгаа гэнэ. Уг автобус нь 21 хоногт үйлдвэрлэгдсэн бөгөөд удахгүй энэ загварын найман автобус гарах юм байна. Цаашлаад үйлдвэрийн байр нь баригдаад цуврал дамжлагын систем нь бий болсон тохиолдолд өдөрт нь автобусаа үйлдвэрлэх бүрэн боломж нээгдэх аж. Түүнчлэн Монгол инженерүүдийг сургах ажилчдыг бэлтгэх асуудал нэн тэргүүнд тавигдах юм хэмээн нээлтийн үеэр ярьж байлаа.
Нийтлэлч
Р.Болортуяа
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.