2011.12.13
Сонгуулийн хууль энэ долоо хоногт батлагдана

ТОВЧХОН
- Хоёр бүлгийн хооронд ойлголцох асуудлаас болж сонгуулийн хууль эцэслэн батлах ажиллагаа хойшлогдоод байсан.
- ''МАН-ын бүлгийн саналыг бид бүхэн хүлээн авч энэ талаар уян хатан хандсан гэж ойлгож болно.
Хоёр бүлгийн хооронд ойлголцох асуудлаас болж сонгуулийн хууль эцэслэн батлах ажиллагаа хойшлогдоод байсан. Ийнхүү удаан хойшлогдсон сонгуулийн хууль энэ долоо хоногт багтлагдахаар болжээ.
''МАН-ын бүлгийн саналыг бид бүхэн хүлээн авч энэ талаар уян хатан хандсан гэж ойлгож болно. Хоёр намын бүлэг аль аль нь хатуу байр суурь баримтлаад байх нь хэцүү байна гээд урьдчилсан байдлаар тохиролцсон" хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг ярьж байлаа.
Сонгуулийн хуулиа батлах нь зайлшгүй хэрэгтэй учраас АН-ын бүлгээс уян хатан хандахаар шийдсэн гэнэ. Тиймээс сонгуулийн хуулийн асуудлаар МАН-ын бүлэг болон УИХ дахь ажлын хэсэг асуудлыг шийдэх алхмуудыг өнөөдрөөс эхлэн хийгээд явах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ долоо хоногийн эцэст УИХ-ын шинэ сонгуулийн хуультай болох бололтой.
Мөн өнгөрсөн долоо хоногт МАН-ын болон АН-ынхан бүлгийн ахлагчид парламентад суудалгүй намуудын удирдлагуудтай уулзсан байна. АН-ынхан энэ уулзалтаар өөрсдийн байр сууриа илэрхийлжээ. Өчигдөр ажлын хэсэг хуралдах үед албан ёсны хариуг парламентад суудалгүй намуудад өгөхөөр болсон байна.
УИХ-ын Сонгуулийн тухай хууль нь зөвхөн парламентад суудалтай хоёр намын асуудал биш гэж АН-хан үзэж байгаа аж. Энэхүү ажлын хэсэгт УИХ-н гишүүн З.Алтай, Д.Энхбат, С.Оюун нар идэвхтэй оролцож байгаа юм байна. Тиймээс Монголын улстөрийн намуудын хамтын бүтээл болсон сонгуулийн хууль гарахаар болжээ.
УИХ-ын Сонгуулийн тухай хууль гарангуут сонгуулийн ерөнхий хороод саналаа УИХ-д ирүүлдэг. Энэ зарчмаар УИХ сонгуулийн хуулиа батлагдангуут мандат, тойргийн асуудлаа зохицуулаад явахаар болсон ажээ.

Нийтлэлч
Э.Оюунцэцэг
Эх сурвалж
Нийслэл таймс сонин
Э.Оюунцэцэг
Эх сурвалж
Нийслэл таймс сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.