2011.12.12
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өссөн байна

ТОВЧХОН
- . Энэхүү өсөлтөд газрын тос, нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 12.1 хувиас 2.3 дахин өссөн нь голлон нөлөөлжээ.
- Төмөр замын тээврээр 2011 оны эхний 11 сард 16783.2 мянган тонн ачаа давхардсан тоогоор 3540.0 мянган зорчигч зорчсон байна.
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2011 оны эхний 11 сард 1860.9 тэрбум төгрөг болж. өмнөх оны мөн үеийнхээс 175.4 тэрбум төгрөг буюу 10.4 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд газрын тос, нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 12.1
хувиас 2.3 дахин өссөн нь голлон нөлөөлжээ. Төмөр замын тээврээр 2011 оны эхний 11 сард 16783.2 мянган тонн ачаа давхардсан тоогоор 3540.0 мянган зорчигч зорчсон байна.
Өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 1500.6 мянган тонн буюу 9.8 хувь, зорчигчдын тоо 300.5 мянган хүн буюу 9.3 хувиар өсжээ. Төмөр замын тээврийн салбарын орлого 2011 оны эхний 11 сард 354.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 82.6 тэрбум төгрөг буюу 30.4 хувиар өссөн байна. Агаарын тээврээр2011 оны эхний 11 сард2.6 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 525.5 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 1.1 мянган тонн буюу 71.5 хувь, зорчигчдын тоо 160.8 мянган хүн буюу 44.1 хувиар өсжээ. Үүний нөлөөгөөр агаарын тээврийн салбарын орлого 2011 оны эхний 11 сард 149.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 44.2 тэрбум төг буюу 41.8 хувиар нэмэгджээ.

Эх сурвалж
Монголын мэдээ
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.