Татварын орлого 42,2 хувиар нэмэгдэв
2011.12.12

Татварын орлого 42,2 хувиар нэмэгдэв

Татварын орлого 42,2 хувиар нэмэгдэв
ТОВЧХОН
  • Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 978.4 тэрбум төг буюу 42.2 хувиар нэмэгджээ.
Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 978.4 тэрбум төг буюу 42.2 хувиар нэмэгджээ. Хэдийгээр зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн орлогын албан татвар 318.3 тэрбум төгрөг буюу 85.1 хувиар буурсан ч дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 521.1 тэрбум төгрөг буюу 68.8 хувь, бусад татварын орлого 309.7 тэрбум төг буюу 2.2 дахин, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 151.8 тэрбум төгрөг буюу 44.8 хувь, гадаад худалдааны татварын орлого 130.7 тэрбум төг буюу 77.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Татварын бус орлого ч мөн адил 43.9 хувиар өссөн байна. Уг өсөлтөд төсөвт газрын өөрийн орлого 57.2 тэрбум төг буюу 46.5 хувь, хувьцааны ногдол ашгийн орлого 26.9 тэрбум төг буюу 2.9 дахин, газрын тосны орлого 17.5 тэрбум төг буюу 39.8 хувь, хүү, торгуулийн орлого 17.3 тэрбум төг буюу 76.2 хувиар өссөн зэрэг нь нөлөөлжээ. Энэ оны эхнээс эхлэн татварын болон татварын бус орлого тасралтгүй нэмэгдсээр байгаа билээ.
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.