Зорчигчдын тоо өсчээ
2011.12.12

Зорчигчдын тоо өсчээ

Зорчигчдын тоо өсчээ
ТОВЧХОН
  • Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 1500.6 мянган тонн буюу 9.8 хувь, зорчигчдын тоо 300.5 мянган хүн буюу 9.3 хувиар өссөн гэсэн үг юм.
  • Төмөр замаар дамжин өнгөрсөн ачааны хэмжээ 392.9 мянган тонн буюу 18.2 хувиар буурсан аж.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр, төмөр замын тээврээр энэ оны эхний 11 сард 16 сая 783.2 мянган тонн ачаа тээвэрлэж, давхардсан тоогоор гурван сая 540 мянган хүн зорчсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 1500.6 мянган тонн буюу 9.8 хувь, зорчигчдын тоо 300.5 мянган хүн буюу 9.3 хувиар өссөн гэсэн үг юм.

Төмөр замаар дамжин өнгөрсөн ачааны хэмжээ 392.9 мянган тонн буюу 18.2 хувиар буурсан аж. Харин дотоодод тээвэрлэсэн ачаа 367.5 мянган тонн буюу 4.9 хувь, экспортын ачаа нэг сая 137.5 мянган тонн буюу 27.3 хувь, импортын ачаа 388.5 мянган тонн буюу 27.4 хувиар тус тус нэмэгдсэн нь нийт тээврийн хэмжээ 1.5 сая тонноор нэмэгдэхэд нөлөөлжээ.

Төмөр замын тээврийн салбарын орлого 2011 оны эхний арваннэгэн сард 354.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 82.6 тэрбум төг буюу 30.4 хувиар өсчээ.Тэгвэл агаарын тээврээр 2011 оны эхний арваннэгэн сард 2.6 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 525.5 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 1.1 мянган тонн буюу 71.5 хувь, зорчигчдын тоо 160.8 мянган хүн буюу 44.1 хувиар өсчээ. Агаарын тээврийн салбарын орлого оны эхний арваннэгэн сард 149.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 44.2 тэрбум төг буюу 41.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.