Бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шалгажээ
2011.12.12

Бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шалгажээ

Бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шалгажээ
ТОВЧХОН
  • Улсын хэмжээнд мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 135 аж ахуйн нэгж шалгалтанд хамрагдсан байна.
  • Мөн ажиллагсдын ариун цэвэр, эрүүл ахуй, үйлдвэрийн байрны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн шаардлагыг хангахгүй байгаа газар цөөнгүй гарсан байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын газраас жил ирэх тусам хэрэглээ нь өсөн нэмэгдэж буй бэлэн болон хагас бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэд шалгалт хийжээ. Улсын хэмжээнд мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 135 аж ахуйн нэгж шалгалтанд хамрагдсан байна. Шалгалтын дүнгээс үзвэл сүүлийн жилүүдэд хиам, бууз, баншны үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байгаа ч үйлдвэрийн ажлын байр, ажиллагсдын ариун цэвэр, угаалга цэвэрлэгээ, түүхий эдийн баталгаажилт хангалтгүй байна.

Иймээс уг газрын зүгээс цагаан сарын баяраас өмнө бууз, баншны цехүүдийн үйл ажиллагаанд дахин хяналт шалгалт хийж, хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хэрхэн хангаж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх нь зүйтэй гэж дүгнэжээ. Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдээс Архангай аймгийн “Цахиур бууз”, Дархан- Уул аймгийн “Махсервис”, Дорнод аймгийн “Толгойт”, “Энх”, Хөвсгөл аймгийн “Дүүрэн нуур”, “ Дэлгэрэх”, “Гэгээн анар од”, “Өег”, “Хөвсгөл центр”, “Мирак”, “ВМВ” зэрэг 20 гаруй хиам, махан бүтээгдэхүүний цехүүдийн байр, байгууламж нь хүнсний аюулгүй байдлын шаардлагын түвшинг хангахгүй байгаа нь шалгалтаар тогтоогджээ.

Мөн ажиллагсдын ариун цэвэр, эрүүл ахуй, үйлдвэрийн байрны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн шаардлагыг хангахгүй байгаа газар цөөнгүй гарсан байна. Түүнчлэн зарим аж ахуйн нэгж үйлдвэрлэлдээ лабораторийн со¬рилын дүн, улсын байцаагчийн дүгнэлт баталгаажаагүй мах, өөх нэмэлт бодис хэрэглэсэн, зориулалтын бус тоног төхөөрөмж хэрэглэдэг, үйлдвэрлэгдэж бай­гаа бүтээгдэхүүний аюулгүй байдалд хөндлөнгийн дүгнэлтийг хийлгэлгүйгээр худалдаанд гаргасан зэрэг зөрчлийг илрүүлжээ.
Хиаман бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа гахайн өөхийг “Мах импэкс” компанийн “Хиам консервийн үйлдвэр”, “Отгон саран” зэрэг аж ахуйн нэгжүүд Польш улсаас, бусад 13 ангийн 70-аад нэр төрлийн амтлагч жор, хүнсний нэмэлт бодис, савлагааны материалыг “Хиам консервийн үйлдвэр”, “Хүнс комплекс”, “Хатансүйх импекс”, “Русские колбасы”, “Траст трейд”, «Вернерс флайш унд вурстварен» зэрэг компаниуд ОХУ, Герман улсаас оруулж ирдэг байна. Эндээс Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон бусад газруудад үйл ажиллагаа явуулж буй цехүүд худалдан авч борлуулдаг бөгөөд эдгээр түүхий эд материалын 92 хувь нь улсын байцаагчийн дүгнэлт баталгаажилтад хамрагдсан ажээ.

Дээр дурьдсан сөрөг үр дүнгээс гадна үйлдвэрлэгчдэд сайшаалтай зүйлс ч цөөнгүй байжээ. Тухайлбал, хиамны үйлдвэрүүд бүтээгдэхүүндээ дотоодын хяналт тавих лабораторийг шинээр байгуулан шинжлэгч мэргэжилтнүүдийг бэлтгэн ажиллуулж байгаа аж. Мөн мах гүн хөлдөөх, хөргөх камер, ажлын байрны агаар сэлгэлтийн тоног төхөөрөмжийг шинээр суурилуулсан байна.

Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.