2011.12.12
Авлигын эсрэг олон улсын өдрийг тэмдэглэлээ

ТОВЧХОН
- Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас тунхагласан.
- Монгол Улс 2005 оны аравдугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг соёрхон баталсан.
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас тунхагласан. Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах учиртай. Авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан НҮБ-ын Конвенцийг дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг.
Монгол Улс 2005 оны аравдугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг соёрхон баталсан. Ингэснээр манай улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт алхаа нийлүүлэх болсон гэсэн үг. Авлигын эсрэг хуулийн дагуу АТГ байгуулагдсанаар Авлигын эсрэг олон улсын өдрийг Монгол Улсад албан ёсоор тав дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Авлигыг таслан зогсоох, устгахад хүн бүрийн оролцоо, дэмжлэг, хувь нэмрийг чухалчлан үзэж, энэ жил авлигын эсрэг өдрийг дэлхий дахинаа "Авлигатай тэмцье" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа ажээ.
Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан Конвенцид нэгдсэн гишүүн орон бүр Авлигын эсрэг конвенциар хүлээсэн үүргээ сурталчлах, хүүхэд залуучуудад шударга ёсны үзлийг төлөвшүүлэх, авлигын нийгэм, эдийн засгийн хор хөнөөлийг тайлбарлан таниулах, авлигын эсрэг үйлсэд дуу хоолойгоо нэгтгэн, хүсэл зоригоо илэрхийлэх боломжийг бүрдүүлэх зэрэг олон арга хэмжээг зохион байгуулдаг.
Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас энэ өдрийг угтан "Шударга ёсны төлөө" сэдэвт аяныг бүтэн жилийн турш улс орны хэмжээнд зохион байгуулсан юм. Аяны хүрээнд 11 яам, 43 агентлаг, 21 аймгийн авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлт хариуцсан ажилтнууд, үндэсний хэмжээний сургагч багшаар бэлтгэгдэж буй иргэд, эрэн сурвалжлах чиглэлээр ажилладаг сэтгүүлчдэд, орон нутгийн авлигаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагуудын сүлжээний ахлагч нарт зориулсан олон талт сургалтыг зохион байгуулж, худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар нийгмийн бүлгүүдийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг хийжээ.
Мөн аймгуудад "Шударга ёс" сэдэвт буухиа хэлэлцүүлэг өрнүүлэн, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан "Шударга ёсыг тогтоох нь" сэдвээр теле хичээл заасан бол их, дээд сургуулийн оюутнуудыг хамруулан "Авлигатай тэмцэж, шударга ёсыг бэхжүүлэх нь: Асуудал ба шийдэл" эрдэм шинжилгээний бага хурлыг удирдан явуулсан аж. "Шударга ёсны тогтолцоог өөрсдөөсөө эхлүүлье" сэдвээр иргэд, олон нийтэд зориулсан өдөрлөгийг хэд хэдэн аймаг, сум болон нийслэлийн хороодод зохион байгуулсан байна.
Мөн олон улсын авлигын эсрэг өдрийг тохиолдуулан АТГ-аас жил бүр авлигын эсрэг идэвхтэй ажилласан, шинэ санаачлага дэвшүүлэн хэрэгжүүлж, шударга ёсны төлөө тэмцсэн байгууллага, хувь хүмүүсийг тодруулдаг. Энэ оны "Шударга ёсны төлөө" шагналын эзэн тодорчээ. Шагналын эзнээр Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр тодорсон ажээ.
"Шударга ёсны төлөө-2011" шагналтнаар Засгийн газрын бүтцийн, Төрийн захиргааны байгууллагуудаас ганц Татварын ерөнхий газрын дарга шагнагдсан нь туйлын ач холбогдолтой. Б.Баттөмөрийн татварын албанд шинээр нэвтрүүлж буй цахим татварын хөтөлбөр, татварын эрсдэлийг тооцож ажиллах бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт зэрэг нь ийнхүү авлигаас урьдчилан сэргийлэх, авлигыг таслан зогсоох үйлст оруулж буй өндөр хувь нэмэр хэмээн үнэлсэн байна.
АТГ-ын дээд шагнал болох "Шударга ёсны төлөө-2011" шагнал гардуулах ёслол энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй бөгөөд шударга ёсны төлөө цохилох зүрхтэй, бүтээсэн үйлстэй байгууллага, иргэдийн нэрийг дэвшүүлэн, тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу тодруулдгаараа үнэ цэнэтэй байдаг.

Нийтлэлч
Д.Тэлмэн
Эх сурвалж
Монголын үнэн
Д.Тэлмэн
Эх сурвалж
Монголын үнэн
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.