2011.12.12
Нийслэлд өтгөн манан буулаа
Нийслэлд өтгөн манан буулаа
ТОВЧХОН
- Өнгөрсөн амралтын хоёр өдөр гайхмаар зүйлээр дүүрэн байлаа. Учир нь бямба гаригийн 22 цагийн орчимд cap хиртэх үзэгдэл хотын захад нэлээд удаан ажиглагджээ.
Өнгөрсөн амралтын хоёр өдөр гайхмаар зүйлээр дүүрэн байлаа. Учир нь бямба гаригийн 22 цагийн орчимд cap хиртэх үзэгдэл хотын захад нэлээд удаан ажиглагджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар сарны бүтэн хиртэлт 24 цаг хүртэл үргэлжилсэн байна. Харин сарны энэхүү хиртэлт нийслэлийн баруун болон төвийн хэсэгт ажиглагдаагүй байна.
Учир нь нийслэлийн төв болон баруун хэсгээр хоёр өдрийн турш өтгөн манан буусан байдалтай байсан нь ийнхүү харагдах орчинд нөлөөлжээ. Манангийн улмаас зам талбай, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул агаарын болон нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд нэлээд хүндрэл учирлаа.
Ус, цаг уур орчны хүрээлэнгийн ээлжийн инженерийн хэлснээр "Cap хиртсэн үгүйг мэдэхгүй байна. Харин нийслэлд үүсээд байгаа манан нь хүйтэн, гадаргуу дээгүүр дулаан агаар шилжин ирснээс болж агаар хөрдөг. Энэ үзэгдлээс үүдэлтэй манан нийслэлд бий болоод байна. Салхи гарвал нүүх ёстой. Улаанбаатарын орчим салхи үүсэхгүй байгаатай холбоотой манан арилахгүй байна. Манан арилахгүй байх нь орчны харагдах бараанд ихээхэн нөлөөлдөг. Тиймээс нислэгт ихээхэн нөлөөлнө. Мөн манангаас үүдэлтэй цанажилт үүсээд байна. Тиймээс салхины хурд нэмэгдэх юм уу, агаарын хэм хүйтэрсэн үед манангийн нягтрал буурна" гэлээ.
Мөн манангийн талаар агаарын бохирдолтой холбоотой байж магадгүйг албаны эх сурвалж хэллээ. Тодруулбал, "Их хэмжээний утаа тортог агаарт өтгөрч агаар дахь усны уур тэрхүү өтгөрөлтийн цөмд нэвтэрснээр мөсөн тогтоц болж манан үүсгэдэг" байна.
Манантай байгаагаас саатаад байсан МИАТ компанийн зарим нислэг ням гаригийн үдээс хойш нислэг үйлдэхээр болсон юм. Ийнхүү цаг агаар муудсанаас бямба гаригт нисэх хуваарьтай байсан Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн ОМ-223 онгоц ням гаригт "Буянт-Ухаа" нисэх онгоцны буудлаас хөөрсөн бол Бээжинд саатаад байсан Бээжин-Улаанбаатар, Сингапур-Улаанбаатарын онгоцонд энэ үеэр нислэг үйлдэх зөвшөөрөл өгчээ. МИАТ-ээс цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан дараагийн нислэгийн хуваарийг зарлана гэлээ.

Нийтлэлч
М.Мөнхтунгалаг
Эх сурвалж
Нийгмийн толь
М.Мөнхтунгалаг
Эх сурвалж
Нийгмийн толь
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.