2011.12.12
Ерөнхий сайд эх орондоо ирлээ
Ерөнхий сайд эх орондоо ирлээ
ТОВЧХОН
- Манай улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг удирдах хүндтэй үүргийг өнгөрсөн хавар Литва улсаас хүлээж авсан юм.
Индонези улсын Бали аралд болсон ардчиллын төлөөх Балийн IV форумд оролцохоор энэ сарын 7-нд Улаанбаатар хотоос мордсон Ерөнхий сайд С.Батболд дагалдан яваа төлөөлөгчдийнхөө хамтаар эх орондоо хүрэлцэн ирлээ.
Манай улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг удирдах хүндтэй үүргийг өнгөрсөн хавар Литва улсаас хүлээж авсан юм. Харин Индонези улсын ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүнийг Балийн IV форумд оролцох урилга илгээж, ардчиллын туршлагаасаа хуваалцахыг хүссэний дагуу хоёр орны хооронд айлчлал амжилттай үргэлжилж Ерөнхий сайд болон ерөнхийлөгчийн хооронд эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан билээ.
Мөн Индонезийн ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоног ирэх оны есдүгээр сард Монгол улсад айлчлахыг урьж, урилгыг талархан хүлээн авсан юм.

Эх сурвалж
Нийгмийн толь
Нийгмийн толь
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.