“Дархан гоёл-2012” наадмын шилдгүүд тодорлоо
Дархан хотод анх удаа шилдэг загвар өмсөгч, шилдэг загвар зохион бүтээгчдийг шалгаруулах “Дархан гоёл-2012” наадам болж өндөрлөлөө. Энэхүү наадмыг Викторизон хатагтай ноёдын сургуулийн Мода арт агентлаг, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан Төвшин сэтгэл сан, Дархан-Уул аймгийн Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулсан.
Дархан-Уул аймгийн шилдэг болон шинэ залуу загвар зохион бүтээгчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, тэдний бүтээлийг олон нийтэд сурталчлах, шинэ залуу загвар өмсөгчдийг тодруулж, улсын болон олон улсын чанартай тэмцээнд оролцуулах боломжийг нээж өгөх зорилготой анхдугаар тэмцээний амжилттай өндөрлөлөө. 2-р шатанд тэнцсэн 50 гаруй загвар өмсөгчдөөс Шилдгийн шилдэг загвар өмсөгчөөр Ариунбуян, шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр Мөнгөнтотго, шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр Отгонлхам, мисс моделиор Энхзаяа, Имиж модель шагналаар Дарьсүрэн, фото моделиор цэцэгдарь, Фэйс моделиор Ирмүүн, өсөх ирээдүйтэй загвар өмсөгчөөр Бадамхатан нар шалгарсан юм. Харин загвар зохион бүтээгчийн төрөлд Дархан минж компанийн дизнайнер Гантуяа шилдэг загвар зохион бүтээгчээр шалгарсан бол өсөх ирээдүйтэй загвар зохион бүтээгчээр Дархан нэхий ХК-ийн дизнайнер Өнөрмөнх, өдөр тутмын хувцасны шилдэг зохион бүтээгч Нарантуяа, Үндэсний хувцасны шилдэг зохион бүтээгчээр Батчимэг, гоёлын хувцасны шилдэг загвар зохион бүтээгчээр Цацрал нар шалгарсан байна.
Vip76.mn