Хүнсний бүтээгдэхүүний чанар харьцангуй сайжирчээ
2011.12.09

Хүнсний бүтээгдэхүүний чанар харьцангуй сайжирчээ

Хүнсний бүтээгдэхүүний чанар харьцангуй сайжирчээ
ТОВЧХОН
  • Манай иргэд Мэргэжлийн хяналтын газар гэхээр л худалдаа, үйлдвэр үйлчилгээний хяналт хийж зөвшөөрөл өгдөг газар гэж эндүүрэх нь олонтаа
Манай иргэд Мэргэжлийн хяналтын газар гэхээр л худалдаа, үйлдвэр үйлчилгээний хяналт хийж зөвшөөрөл өгдөг газар гэж эндүүрэх нь олонтаа. Тэгвэл МХГ-ынхан энэ талаар ямар мэдээлэл өгснийг дуулгая.

Аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газрын 69 хувь буюу 102 байгууллага, аж ахуйн нэгж, цэг байгууламж, 388 иргэн хяналт шалгалтад хамрагджээ. Мөн хоолны газруудыг “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг шалгах хяналтын хуудас”-аар дүгнэж эрсдэлийг нь үнэлжээ. Нийтийн хоолны 55,3 хувь нь их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. Харин хүнсний үйлдвэр, цехүүдийн эрсдэлийн түвшинг тогтооход үйлдвэрлэлийн салбар бүрээр сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 32.5 хувь /дунд/, согтууруулах ундааны үйлдвэрлэл 21.1хувь /бага/, ундаа, жүүснийх 35 хувь /дунд/, хиамных 46.9 хувьтай гарч аймгийн дүнгээр эрсдэлийн түвшин 34.8 хувь /дунд/ үнэлгээтэй гарчээ.

Үйлдвэрлэлд хэрэглэж буй түүхий эд, үйлдвэрлэсэн болон худалдаалж буй  бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгч 158 дээжийг МХГ-ын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулжээ. Сорилтын дүнгээр 14 дээжид нянгийн бохирдолт илэрсэн ба хүнсний бүтээгдэхүүний чанар харьцангуй сайжирч, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй бүтээгдэхүүний тоо 28 хувиар цөөрсөн байна.
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.